Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. — ЕФЕС 2:8-9
Аврал бол Бурханы нигүүслээр дамжуулан үнэгүй ирсэн гэдгийг мэдэх нь үнэхээр гайхалтай бөгөөд бид үүнийг зүгээр л хүүхэд шиг итгэлээр хүлээж авахад болно.
Талархууштай зүйл нь бид авралыг авахын тулд ямар нэг зүйл хийх шаардлагагүй. Есүс бидний өмнөөс бүгдийг хийж авралыг өгсөн. Бид харин итгэхэд л болно. Би гэм нүглээ уучлуулж, мөнхийн амь авралыг авсан бол бидний амьдрал ч бас үүнийгээ харуулах хэрэгтэй. Бид итгээд зогсохгүй, амьдралаараа итгэлээ харуулах хэрэгтэй.
Итгэл бол Бурханд бүх талаараа итгэж, Түүнтэй ойр байгаад зогсохгүй, Түүний хүч, мэргэн ухаан, сайн бүхэнд баттай итгэх явдал юм. Бид бүх амьдралаа Түүнд даатгаснаар бүхий л зүйлд Тэр биднийг удирдах бөгөөд ямар ч зүйл хийх хүчийг бидэнд өгөх болно. Тэгэхээр сайн зүйл нь та бид өөрсдөө чармайж хийгээд байх шаардлагагүй болж байгаа юм. Бурхан Ариун сүнсээ илгээсэн бөгөөд Туслагч нэгнээс тусламж гуйснаар, өдөр бүр тусламж, Бурханы хайр, нигүүсэл, ивээлийг авч амар тайван байх болно.
Та өөрийн айдас, санаа зоволтуудаа итгэлээр сольсноор өдөр бүр баяр хөөртэй амьдрах боломжтой.