Итгэл ба Сэтгэл Хангалуун Байдал

Итгэл ба Сэтгэл Хангалуун Байдал

… Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун (Төвөгтэй биш, санаа зовнихгүй байдалдаа ханамжтай) байж сурсан юм. —ФИЛИППОЙ 4;11

Библид бид ямар ч нөхцөл байдал дунд байсан сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж хэлдэг. (Еврэй 13:5) Бидэнд тохиолдож байгаа зүйлд бид сэтгэлээр унаад байх хэрэг байхгүй. Харин оронд нь хэрэгцээтэй байгаа зүйлээ Бурханд хэлж залбирах хэрэгтэй. Бид Түүний хийх зүйлийг хүлээж байхдаа, Түүний хийсэн зүйлүүдэд талархаж болно. (Филиппой 4:6)

Бидний сэтгэл хангалуун байх нууцын нэг бол бид хүссэн зүйлээ Бурханаас асуугаад, хэрэв зохистой зөв зүйл бол Бурхан тогтоосон цагтаа биелүүлж өгөх болно. Харин зохистой зүйл биш бол Тэр таны асууснаас хавьгүй илүү зүйлийг хийж өгөх болно.

Бид Бурханд бүрэн дүүрэн итгэж, амар тайван амьдралаар аз жаргалтай амьдрахад суралцах нь чухал юм. Бид Бурханы хийх зүйлийг хүлээх зуураа, Тэр бидний амьдралд хийсэн зүйлийг тунгаан бодож болно.

Бурхан танд хайртай. Тэр бол тантай ойр байхыг хүсдэг сайн Бурхан юм. Түүний арга зам төгс бөгөөд Тэр Өөртөө итгэсэн хүн бүрт гайхалтай шагнал өгөхийн тулд ирэх болно гэдгийг мэдэж, сэтгэл хангалуун бай. (Еврэй 10:35)


Нүдэнд харагдах зүйл байхгүй байсан ч Бурхан нууцаар хөшигний цаана ажлаа хийсээр байгаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon