Ихэнх цагаа зориулах нь

Ихэнх цагаа зориулах нь

Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл. — Ефес 5:15–16

Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг хурдан өнгөрдөг, тийм ээ? Нөгөө талаар зарим үед цаг хугацаа огт явахгүй зогсчихсон мэт санагдана! Цаг хэр хурдан эсвэл удаан санагдахаас үл хамааран бидний энэ газар дэлхийд байх хугацаа хязгаартай. Энэ талаар би танаас нэг зүйл асууя. Та цагаа хэрхэн ашиглаж байна вэ?

Цаг бол Бурханаас ирсэн үнэлж баршгүй бэлэг! Тэр Өөрийн хүслийн дагуу биднийг урлаж бүтээхэд Өөрийн цагийг хэрхэн зориулж байгааг би өдөр бүр хардаг. Тэгээд бидний амьдралд хийсэн ажлаа таниулж, Өөрийнхөө сайн сайхнаа мэдүүлэхийн тулд бидэнд энэрэл нигүүслээрээ цаг хугацааг өгдөг.

Тиймээс өөрөөсөө нэг асууж үзээрэй. Миний дотор хийж буй Бурханы ажилтай би санаа нйилж байна уу? Эсвэл бүх юмыг өөрийн арга замаар хийх гэж чармайн тэмцэж байна уу?

Бурхантай тэмцэлдэж байгаа бол та цагаа дэмий үрж байна гэж би танд баттай хэлнэ. Харин Түүнтэй санаа нэг байвал та цагаа агуу зүйлд ашиглаж байна.

Бурхан нигүүлсэнгүй гэдгийг санаарай. Тэр Өөрийн цагийг мэддэг ч бид Түүнийг дэндүү удааширч байна гэж боддог. Харин энэ үед Тэр биднийг дотор хийж байгаа ажилтай нь нэгдээсэй хэмээн хүлээж байдаг. Тэр яардаггүй, тэвчээртэй. Бид тэмцэлдсэнээрээ удаашруулахаас цаашгүй.

Иймээс энэ нь үзэл бодлоо өөрчилж, шинэ алсын хараатай болох, итгэлээ шинэчилж эхлэх таатай цаг, мөн бидний сайн сайхны төлөө ажиллаж байдаг Нэгэнд итгэл найдвараа өгөх сайхан боломж байж болно.

Бурханд итгэж, бидний амьдралд өрнүүлж буй Түүний ажилтай нэгдэхийн тулд цагаа зарцуулахыг уриалж байна.Учир нь түүнд агуу төлөвлөгөө байгаа бөгөөд таны зорилгыг тодорхойлохыг зөвшөөрч, хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч Тэр таныг зүрхэндээ хайрлан, үргэлж таныг боддог гэдгийг мэдэж ав.

Залбирлын эхлэл

Эзэн минь, би Тантай тэмцэлдэж, цагаа дэмий алдмааргүй байна. Миний дотор гүйцэтгэж байгаа Таны агуу ажилтай нэгдэж байхын төлөө би цагаа зарцуулмаар байна. Цагаа алдаж эхлэхэд минь Та надад хайртайгаа үргэлж сануулж, Таны цагийн зохицуулалт хамгийн шилдэг нь гэдгийг мэдүүлдэгт баярлалаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon