Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь [Түүнийг дагадаг, Түүнд найддаг, итгэдэг] ичгүүрт [хэзээ ч] орохгүй» гэдэг. — Ром 10:11
Хэрэв хүн надад байсан шиг ичгүүрт суурилсан мөн чанартай байвал энэ нь ганцаардал, гутрал, тусгаарлал, хөндийрөл зэрэг сэтгэл санааны олон ээдрээтэй дотоод асуудлын эх үүсвэр буюу үндэс болдог. Бүх төрлийн донтолтлын эмгэг өвчлөл нь ичгүүрт үндэслэсэн байдаг. Эдгээр нь хар тамхи, согтууруулах ундаа болон химийн бусад бодисын донтолт; ховдоглол, турах хэнээ, хэт таргалалт зэрэг хоолтой холбоотой эмгэг өөрчлөлт; харамч зан, мөрийтэй тоглоомд донтох зэрэг мөнгөний хамаарал; бэлгийн есөн шидийн гаж дон гээд энэ жагсаалт дуусахгүй.
Зарим хүний хувьд ажлын донтолт амьдралд нь ичгүүр зонхилж байсны улмаас үүссэн болж таардаг. Амьдралаас хэзээ ч таашаал авч чаддаггүй ажлын донтонгууд бас байдаг аж. Тэд өдөр шөнөгүй ажиллахгүй л бол өөрийгөө хариуцлагагүй, хэнд ч хэрэггүй улс гэж мэдэрдэг. Үнэн хэрэгтээ, зарим хүн яг миний өмнө байсантай адил өөртөө сэтгэл хангалуун байж баярласнаасаа болж өөрийгөө гэм үйлдсэн гэж бодож буруутгадаг.
Магадгүй та өмнө нь надад байсан шиг ажлын донтолттойгоо тэмцэж байж болох юм. Эсвэл ичгүүрээс үүсэлтэй өөр зовлон шаналалтай ч байж болно. Гол асуудал нь ичгүүр биднийг сүйрүүлэх боломжтой.
Гэвч бид ингэж боломж өгөх албагүй. Бид Бурханд итгэж, амьдралаа Түүнд даатгахад Тэр бидний ичгүүрийг авч хаядаг. Есүс биднийг гэм нүглээс цэвэрлэж, бидний алдаа зөрчлийг холдуулахын тулд амиа өргөсөн. Ингэснээр бид Бурханы хүүхдүүд болж, Түүний оршихуйд амьдрах боломжтой болдог.
Хэрэв ичгүүр тан руу довтолж байгаа бол үнэнийг санах цаг болжээ. Бурхан танд хайртай бөгөөд Түүнд итгэж, Түүнийг дагадаг, Түүнд найддаг, Түүнийг түшиглэдэг бол Тэр таны ичгүүрийг авч хаях болно.
Залбирлын эхлэл
Эзэн минь, Танд итгэж байгаа цагт би ичгүүртэйгээ хамт амьдрах хэрэггүй болсон гэдгийг би мэдлээ. Таны оршихуйд чөлөөтэй амьдрах боломжтой болгохын тулд бүх ичгүүрийг минь надаас авч хаясан Тандаа талархъя.