[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. — ЕВРЕЙ 13:15
Магтаал бол Бурханы бидний амьдралд хийсэн зүйлийг харж талархаж, Түүн дотор орших боломж юм. Магтаал бол бидний үргэлжлүүлэн хийх зүйл юм. Бид Түүний хийсэн гайхалтай зүйлсийг магтаж, Түүний бүтээсэн зүйлсийг мөн бидний амьдралд үзүүлсэн нигүүслийг нь магтаж болно. Бид бас өдөр тутам бидний амьдралд хангаж өгч байгаа зүйлсийг магтаж болно.
Магтаалын өргөл бол бид мэдрэхгүй байгаа үедээ ч хийх зүйл юм. Итгэгчид хэцүү үедээ, сайхан үедээ ч Бурханы сайн, нигүүсэл, хайр өгөөмөр зан, ивээл болон хэцүү зүйлүүдийн төлөө магтах хэрэгтэй. Бид залбирч байхдаа Түүний нэрийг алдаршуулж, гэмшиж болно.
Бид Бурханы хийх зүйлд гараа дүрээд, санаа зовоод, хариуцлага үүрэх гэж оролдох шаардлаггүй Түүнийг зүгээр л тайван орхих хэрэгтэй.
Бид хариуцлага хүлээх гэж оролдож байхаар Эзэнд бүх ачаагаа өгөх хэрэгтэй (1 Петр 5:7) Түүний хийсэн, хийх бүгдэд итгэж, талархаад зогсохгүй, Түүний ирээдүйд хийх зүйлд нь бид итгэлээрээ талархаж магтах хэрэгтэй.
Бид хэцүү байгаа үедээ ч магтаалын өргөл өргөдөг байх хэрэгтэй. Ийнхүү ямар ч нөхцөл байдал дунд бид магтсанаар бидний Эзэнд итгэх итгэл өсч, Эзэнд таалагдах болно.
Магтаалын өргөл бидний амнаас үргэлж гарснаар Тэр гайхалтай ажлаа Өөрийнхөө нигүүслээр дамжуулан бидний амьдралд хийх болно.