Нэгэнд нь [ярих хүч чадал] мэргэн ухааны үгийг [Ариун] Сүнсээр өгсөн бол, – 1 Коринт 12:8
1 Коринт 1:30-т Есүс бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан болсон юм гэж хэлдэг. Сургаалт Үгс номыг бичсэн бичээч нь мэргэн ухааныг эрэлхийл, үүнийг олж авахын төлөө үйлд хэмээн бидэнд дахин, дахин хэлсэн байдаг. Мэргэн ухаан нь бүх хүмүүс нээлттэй байдаг боловч “мэргэн ухааны үг” гэдэг нь хүн бүрийн эзэмшиж болдог мэргэн ухаанаас арай өөр төрөл нь юм.
Бүх мэргэн ухаан Бурханаас ирдэг бөгөөд туршлага болон оюуны мэдлэгийг эзэмшсэнээр суралцаж болдог мэргэн ухаан гэж байдаг. Тэр нь өнөөдрийн эшлэлд дурдсан мэргэн ухааны үг биш билээ. Мэргэн ухааны үг гэдэг нь сүнсний удирдамжийн нэгэн хэлбэр юм. Энэ нь үйл ажиллагаагаа явуулж байх үед, хувь хүн тодорхой асуудлыг хэрхэн шийдэх тал дээр Ариун Сүнсний ер бусын хүчээр дамжуулан онцгой ухаалгаар хандахаа мэдэж байдаг. Энэ нь тэд нарын жирийн мэдлэг эсвэл туршлагаас хамаагүй хол даван гарч, Бурханы зорилготой санаа нэгдсэн байдаг.
Бид энэхүү бэлгийг өөрсдөө ч мэдэлгүйгээр байнга хэрэглэж байдаг. Бидний хувьд магадгүй энгийн л санагдах ямар нэгэн зүйлийг бид хэлэх боловч энэ нь сонсож буй хүний нөхцөл байдалд нь зориулагдсан мэргэн ухааны гайхалтай үг байж болдог.
Би мэргэн ухааны үгийг юу ярьж байгаа талаараа огтхон ойлголтгүй байгаа хүүхдүүдээс хүртэл сонсож байсан билээ. Ариун Сүнс анхаарлыг минь татахыг хичээж байсан бөгөөд ярьж байгааг нь би гарцаагүй мэдэж болох нэгэн эх сурвалжийг Тэр ашигласан байсан. Мэргэн ухааны үгээр дамжуулан Бурханы удирдамжийг гуйж, найдан хүлээ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Мэргэн ухааныг эрэлхийл, яагаад гэвэл зөв цагт хэлэгдсэн мэргэн ухааны ганцхан үг л амьдрал өөрчлөгч болж чаддаг.