Над дээр ир

Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. [Би та нарын сэтгэлийг амрааж, тайвшруулж, сэргээе.] – Матай 11:28

Бурханыг сонсоход хамгийн их саад болдог тотгоруудын нэг бол дахин төрж, Түүнтэй нөхөрлөх байнгын нөхөрлөлөөр дамжин Түүнтэй хувийн харилцааг тогтоохын оронд ажил үйлээр дамжин Түүнд хүрэх гэж оролдох байдал юм. Бурхан таныг зөвт, ариун байдал дотор Түүнд үйлчлэхийн тулд хэрэгтэй хүчийг танд өгөх болно. Өнөөдрийн эшлэлээс харахад Есүс бол хатуу үүрэг хариуцлагын эзэн биш билээ. Энэхүү эшлэлд Есүс “Би бол сайн. Миний систем бол сайн бөгөөд ширүүн, хатуу, хурц, дарамттай биш” гэж хэлсэн байдаг. Таниас хүлээж, найддаг мэт санагддаг бүх зүйлээ хийх гэж оролдвол та маш амархан хүнд ачааг үүрч эхэлнэ. Харин Есүс өнөөдөр танд “Би чамайг хүнд ачаагаар доош нь татаж, чамайг туйлдаах зүйл шаардахгүй. Чамд зориулсан миний төлөвлөгөө нь амар амгалан, өгөөмөр, тааламжтай билээ” гэж хэлж байна.

Бурхан биднээр ямар нэгэн зүйлийг хийлгэх үедээ бидэнд үргэлж тусалдаг. Тэр бидэнд авьяас чадвар, хүч чадал, амар тайван, баяр хөөрийг өгдөг. Бид Бурханы хүслээр ажиллах үед Тэр биднийг сэргээдэг. Хэрэв танд хүнд ачаа үүрсэн мэт санагдаж байвал магадгүй Бурхан таниас асуугаагүй зүйлүүдийг та хийж эсвэл тэдгээр зүйлийг өөрийнхөө хүч чадлаар хийхийг оролдож байж болно. Юуг хийх, юуг хийхгүйг Түүнээс асуу. Түүний ивээхгүй байгаа ямар нэгэн зүйлийг нь хийхээ зогсоох хангалттай зоригтой бай.


Өнөөдөр танд хэлж буй бурханы үг: Сайн үр жимс ургуулахгүй байгаа ямар нэгэн зүйлээ та өөрөөсөө авч хая.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon