
Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог. — Еврей 6:19
Бид бүгд амьдралдаа шуурганд өртсөн усан онгоц шиг хүнд бэрх үеийг туулдаг бөгөөд энэ үед тогтож үлдэхийн тулд бидэнд тусламж хэрэг болдог. Усан онгоц сайн тогтож үлдэхийн тулд түүнд зангуу тус болдог шиг найдвар нь бидний сэтгэлийн зангуу болдог гэж Библи хэлдэг.
Та бид найдвараа Бурхан ба Түүний үгэн дээр гуйвалтгүйгээр суурилуулбал салхи шуурч, давалгаа босож байгааг мэдэрч болох ч эцэст нь бидний сэтгэлийн хөдлөл гуйвшгүй бат болно.
Хар шуурганы үеэр найдвар бидэнд аливаа зүйлийг бодитоор харж дүгнэсэн ч илүү сайн зүйл айсуй гэдэгт бат итгэх чадварыг өгдөг. Ялангуяа хүнд хэцүү асуудалд орсон цагт бидэнд байх шаардлагатай их хүчирхэг хийгээд чухал чанарыг найдвар бий болгодог. Үнэн хэрэгтээ, энэ бол бидний итгэл босгон байгуулагдах ёстой үндэс суурь гэдэгт би итгэдэг.
Хэн ч, тэр битгий хэл Бурхан ч биднийг урам хугалах байдал эсвэл өөр бэрхшээл түвэгтэй хэзээ ч учрахгүй гэж амлаж чадахгүй. Гэхдээ хамгийн чухал нь бид хэзээ ч найдахаа зогсоож болохгүй. Эерэг хандлагаа хадгалж, Христ дотор бидэнд өгсөн найдвараас зууран барих нь гайхамшгийг үйлддэг Бурханы хүч чадлыг харах байр сууринд биднийг аваачна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, миний найдвар Таны дотор бий. Танд итгэх миний итгэл болон миний амьдралд Таны хийх гэж байгаа аугаа зүйлсийг хүсэмжилсэн хүлээлт нь адармаатай хэцүү үед зориулагдсан миний зангуу юм.