Нигүүлслийн Сүнс

Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг. Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? – Еврей 10:28-29

Ариун Сүнс бол Ивээлийн Сүнс билээ. Ивээл гэдэг нь бидний хийж чадахгүй зүйлийг хөнгөвчлөхийн тулд бидэнд боломжтой байдаг Ариун Сүнсний хүч юм. Гэвч юуны өмнө энэ нь биднийг Бурхантай зөвт байлгаж чаддаг хүч бөгөөд тэгснээр Тэр бидний дотор амьдарч, бид Түүний оршин суух гэр нь болж чаддаг. Ариун Сүнс бидний дотор байснаар, бид өөрсдийн хүчээр хийж чадахгүй зүйлээ хийхийн тулд Ивээлийн Сүнсний хүчийг өөрсдийн зүрх сэтгэлээсээ татан гарган ирж чаддаг.

Жишээ нь: надад маш олон зан чанарын дутагдал байгааг олж хараад өөрөө өөрийгөө өөрчлөх гэж олон жилийн турш оролдож байсан. Гэвч ихэнхдээ бухимдалд хүрдэг байсан, яагаад гэвэл миний хичээл зүтгэл, оролдлого маань надад ямар ч өөрчлөлтийг өгдөггүй байв. Хэлж буй зүйл маань зөв биш гэдгийг ухаарвал болихыг хичээдэг. Би хичээх тусам ерөөсөө өөрчлөгддөггүй, заримдаа үүнээсээ бүр долоон дор болдог байв.

Нэг өдөр би Бурхан руу хандан цаашдаа өөрөө өөрийгөө өөрчлөх гэж хичээхээ болилоо гэж хэлсэн юм. Яг тэр мөчид Бурхан миний зүрх сэтгэлд “Сайн байна, одоо л Би чиний амьдралд ямар нэгэн зүйлийг хийх боломжтой боллоо” гэж хэлэхийг би сонссон.

Бурхан бидний амьдралд өөрчлөлтүүдийг хийвэл алдрыг нь Тэр хүртдэг. Тиймээс л өөрсдийгөө өөрчлөхийг Тэр бидэнд зөвшөөрдөггүй. Бид Бурханд түшиглэлгүйгээр өөрчлөгдөх гэж хичээх үедээ Түүнийг “оролцоо байхгүй” нөхцөлд үлдээдэг. Өөрсдийгөө өөрчлөх гэж хичээхийнхээ оронд Түүнээс биднийг өөрчлөөч хэмээн гуйж, Ивээлийн Сүнс бидний дотор ажлаа хийхийг нь Түүнд зөвшөөрөх хэрэгтэй.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурханаас тусламжийг асуулгүйгээр аливааг хийх гэж хэзээ ч бүү оролд.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon