(Тиймээс би Бурханы нигүүлсэнгүй бэлгийг өчүүхэн ач холбогдолгүй зүйл гэж үзэж, түүний зорилгыг бүү ялагдуул) Би Бурханы (хязгааргүй ивээл) нигүүлслийг хөнгөн үзэхгүй. Хэрэв зөвт байдал (зөв шударга байдал, гэм буруугаас цагаатгах) нь (зан үйлийг сахих) хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн… — ГАЛАТ 2:21
Бид Христээр дамжин Бурхан дээр ирснээс хойш бидний бүх гэм нүглийг Есүсийн цусаар дамжуулан бүгдийг нь цэвэрлэсэн. Бидний зүрх сэтгэл үүнд үргэлж талархахаас аргагүй, учир нь бид үүнийг хүртэх ёсгүй хүмүүс юм. Гэхдээ ямартай ч Тэр бидэнд энэ бүгдийг авах боломжийг өгсөн.
Бид хүртэх ёсгүй, тиймээс Бурхан ивээлээ өгөхгүй гэж бид боддог. Бид Библиэ хангалттай уншихгүй, сайн залбирахгүй, замын түгжрэлд уурласаар байна. Бид үнэндээ Бурханы хайрыг авахад олон талаар нийцэхээргүй хүмүүс. Гэхдээ Бурхан биднийг хайрласаар байдаг ч, харин бид заримдаа хүлээж авахаас татгалздаг.
Бид итгэлээр амьдрахыг мэддэг ч Бурханы өгсөн нигүүсэл дүүрэн амьдрахаа мэддэг ч, өөрийн хүч болон үйлсээр хийх гэж хичээдэг. Тийм байхаар чинь бид сэтгэлээр унаж, будилж эхэлдэг бөгөөд ийм байгаа нь бид нигүүслээс илүү, үйлсэд анхаарлаа хандуулсантай холбоотой.
Бидний амьдралд асуудал үүсэхэд яаж зохицуулахаа мэдэхгүй үедээ учрыг нь олох гэж оролдохынхоо оронд илүү нигүүсэл авах гэж хичээх хэрэгтэй. Та асуудлаа шийдэж чадахгүй байвал зүгээр л Бурханд итгэ. Тэр бүх зүйлийн учрыг олоход туслах болно. Та Бурханы тусламжийг авахын тулд танд ямар нэгэн шалгуур тавихгүй. Тэр таныг өдөр бүр Өөрийн нигүүслээр дамжуулан хүчирхэгжүүлж, бэлтгэдэг.
Үйлс тань бүтэхгүй байвал нигүүсэл амжилтанд хүргэх болно.