
… нигүүлслийн (Ариун) Сүнсийг (Бурханы хүртэшгүй нигүүлсэл, ивээл) — ЕВРЕЙ 10:29
Нигүүсэл бол та өөрийн хүчээр хийж чадахгүй байгаа зүйлээ Ариун сүнсний хүчээр хийхийг хэлнэ. Нигүүсэл бол Бурханы хүч таны амьдралд ирж хийх зүйлд тань туслахыг хэлж байгаа юм. Бурханы нигүүслийг бид итгэлээр хүлээж авах боломжтой бөгөөд өөрийн хүчээр хийхээ больж, Бурханы хүчинд найдахыг хэлж байгаа юм.
Ариун сүнс Эцэг Бурханы нигүүслийг өгөхийн тулд үйлчилдэг. Нигүүсэл бол Ариун сүнсний хүч, Бурханы хаанчлалаас урсан гарч хүмүүсийг аварч, тэдэнд ариун амьдралаар амьдарч Бурханы хүслийг биелүүлэхэд нь тусалдаг.
Бид Бурханы нигүүслийг авснаар өдөр бүр амар тайван, баяр хөөр, сэтгэл хангалуун амьдралаар амьдрах болно. Түүний нигүүсэл биднийг амьдралдаа баяр жаргалтай, сэтгэл хангалуун байхад тусалдаг.
Бид итгэлээр дамжуулан нигүүслээр аврагдсан бөгөөд өдөр бүрийг ийм итгэлээр өнгөрөөж, суралцаж амьдрах хэрэгтэй.