Харин Бурханы нигүүлслээр (хүртэх ёсгүй ивээл) би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон (үр дүнгүй, жимсгүй) байгаагүй. Харин ч би тэд бүгдээс (элчүүд) илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл (хүртэх ёсгүй ивээл) билээ. — 1 КОРИНТ 15:10
Бурханы нигүүслээс илүү хүчтэй зүйл гэж байхгүй. Библи дээр байгаа аврал, Ариун сүнсний дүүргэлт, Бурхантай ойр байх, өдөр бүр ялалт дүүрэн амьдрах зэрэг нь бүгд л нигүүслээс хамаардаг. Нигүүсэлгүйгээр бид хэн ч биш, хэн ч биш, хэн ч биш юм.
Бурханы нигүүсэл ойлгохооргүй хэцүү зүйл биш юм. Маш энгийн байхад бидний зарим нь үүнийг ойлгож чадахгүй, утгагүй,хэцүү болгодог. Би ч бас тийм байсан.
Бурханы үгийг уншсанаар амьдралд маань өөрчлөлтүүд хэрэгтэй байгааг олж харсан. Би Бурханы нигүүсэл энэ бүх өөрчлөлтийг хийнэ гэдгийг мэдэхгүй байсан. Ариун сүнсийг амьдралдаа оруулснаар, энэ бүх зүйл болно гэдгийг би мэдэхгүй байсан. Тиймээс би өөрийн хүчээр, өөрийгөө болон бусад зүйлсийг өөрчлөхөөр оролддог байсан. Тэгээд үр дүнд нь би сэтгэлээр унаад зогсоогүй, сэтгэл санаа маань тогтворгүй болсон.
Би Бурханы нигүүслийг олж мэдсэнээр, Түүний хүч бүх зүйлийг хийдэг гэдгийг олж мэдсэн. Би амьдралаа өөрчилсөн, та ч гэсэн өөрчлөх боломжтой.
Та амьдралдаа хийж байгаа бүх зүйлээ “итгэлээр дамжуулан нигүүслээр” хийгээрэй, тэгснээр та амар тайван, баяр хөөртэй амьдрах болно.