Харин чи залбирахдаа (ихэвчлэн) өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. — МАТАЙ 6:6
Зарим залбирал нь олон хүмүүс эсвэл бүлэг хүмүүс хамтдаа залбирах залбирал байдаг бол бидний ихэнх залбирал нууц газар очоод, нууцаар залбирах залбирал байдаг.
“Нууц залбирал” гэдэг нь хүн болгонд яриад байдаггүй бидний хувийн амьдрал бөгөөд хэр зэрэг залбирах нь бас хувийнх байдаг. Бурхан бидний зүрх сэтгэлд өгсөн асуудал болон хүмүүсийн төлөө залбирдаг бөгөөд энэ залбирал маань ямар нэг чухал шалтгаан гарахгүй л бол Бурхан бид хоёрын нууц болж үлддэг. Бид энэ залбирлаа бусдад харуулж, бусдыг гайхуулах шаардлага байхгүй.
“Нууц залбирал” гэж нэрлэгдсэн энэ залбирал бидний зүрх даруу байж гарах бөгөөд энэ талаар татвар хураагчийн залбиралыг бид Лук 18:10-14 дээр харж болно. Тэр өөрийгөө даруу болгож, толгойгоо бөхийлгөж, чимээгүй даруухнаар Бурханаас намайг уучлаарай гэж залбирсан. Энэ чин сэтгэлийн залбирлаар дамжуулан насан турш хийсэн бүх гэм нүглүүд нь арчигдаж алга болсон.
Бурхан бидэнд ойлгомжгүй олон асуудал, дагахад хэцүү залбирал өгдөггүй. Бурхантай ярина гэдэг нь амархан бөгөөд Бурханд ойртох хүчирхэг арга зам юм.
Өдөр бүр Бурхантай цаг гаргаж, Түүнтэй харилцаагаа бэхжүүл.