Тэд та нарын журамт байдал [та түүнийг бишрэн, хүндэтгэн, түүнд буулт хийсэн байдлаар хүлээн авч, үнэлж, хүмүүн утгаар эрхэмлэн дээдлэх, магтах, зориулалттай байх, гүнээ хайрлах бөгөөд нөхрөө таашаах сэтгэл гэж дотроо багтаасан бүхнийг харуулах] болоод эмээхийг чинь ажиглана шүү дээ. — 1 Петр 3:2
Та нар, нэг нэгнээ таашааж эхлэх үед таны гэрлэлт маш их зугаатай, хөгжилтэй байх боломжтой. Бурхан та хоёрыг хөөрхийлэлтэй, өрөвдөлтэй байлгахын тулд хамтад нь нийлүүлээгүй гэдгийг мэдэх үү? Тэр та хоёрыг хоорондоо тэмцэлдэж, нэг нэгнээ гоочилж, эсвэл нэг нэгнээ өөрчлөхийг оролдоосой гэж нийлүүлээгүй.
Библи онцгойлон эмэгтэй хүн эр нөхрөө таашаах учиртай гэж хэлсэн. Харин миний хувьд энэ эшлэл гэрлэлтийн хоёр талд хоёуланд нь хамаатай гэж боддог. Хэдий тийм боловч эмэгтэй нь «Юу гээч? Би үнэхээр нөхрөөсөө таашаал авдаг» эсвэл эрэгтэй нь «Би эхнэртээ баясан хөгждөг» гэж хэлж байхыг маш ховор сонсож байсан юм байна.
Харин биднийг гэрлэсэн хойно нэг нэгнээсээ таашаал авч, баяр хөөрийг эдэлдэг байгаасай гэж Бурхан хүсдэг. Таныг ханьтайгаа хамт инээж хөөрч, цагийг зугаатай өнгөрүүлэхийг Тэр хүснэ. Энэ нь дандаа амар байдаггүй гэдгийг би ухаарсан. Гэрлэлт өөрийн гэсэн олон сорилттой байдаг нь гарцаагүй боловч өөрсдийнхөө ялгаатай байдлыг үл харгалзан, та гэр бүлийнхээ хүний төлөө гуйж, түүний зугаатай сайхан талыг танд нээж өгөхийг Бурханаас гуй. Бурхан таны гэр бүлийн хүнийг хайрлаж, таны төлөө үйлдсэн шигээ түүний төлөө амиа өргөсөн учраас Түүний хардаг нүдээр ханиа харж байхын төлөө тусламж гуйн залбир.
Хэрэв нэг нэгнийгээ Бурханы үнэлэмжээр харж үнэлдэг болбол таны зүрх сэтгэл аяндаа баяр хөөрөөр дүүрч, ханиасаа баяр цэнгэлийг эдэлж, баясах чадвартай болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би ханиасаа таашаал авч, баяртай байхыг хүсэж байна. Гэр бүлийн амьдрал хэцүү байсан ч баяр хөөрөө олж авахад минь тусалж, Таны нүдээр түүнийг харж, хамтдаа зугаацаж баярлаж байхад маань биднийг нэгтгэн дэмжээч гэж гуйж байна.