
Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс (сайн ажил) болгоно гэдэгт би бат итгэж байна. — ФИЛИЛИППОЙ 1:6
Би сэтгэл санаагаар шархалсныг эдгээх талаар ярихдаа гартаа олон өнгийн үдээсийг хооронд нь уяж байгаад ярьдаг. Би сонсогчиддоо “Энэ бол та Бурханаар өөрчлүүлэхийн өмнөх үе. Та хоорондоо зангирсан уяа шиг байсан. Энд байгаа зангилаа бүр таны амьдралд тохиолдсон асуудлууд, туулж өнгөрсөн зам юм. Энэ бүх уяа, зангилааг тайлж тэгш болговол таны асуудлууд шийдэгдэнэ. Гэхдээ цаг орох бөгөөд чармайлт хэрэгтэй, тиймээс та урам хугарах хэрэггүй, учир нь бүгдийг нь зэрэг тайлж болохгүй” гэж хэлдэг.
Та эдгэрмээр, бүхэл болмоор байгаа бол эдгэрэхэд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эзэнийг тантай хамт байж, таны зангилаатай хэсгүүдэд хүрч, тайлах боломжийг Түүнд олго.
Бидний амьдрарч байгаа орчин үеийн нийгэмд хүн болгон л юмыг хурдан амар хийхийг хүсдэг. Эзэн харин хэзээ ч яардаггүй бөгөөд хэзээ ч больдоггүй. Заримдаа танд ямар нэгэн өөрчлөлт болохгүй байгаа юм шиг санагдана. Яагаад гэвэл Эзэн зангилааг нэг удаадаа тайлна. Энэ явцад бид Бурханд итгэхэд суралцах бөгөөд Бурхантай илүү дотно харилцаатай болно. Бурхан эхэлснээ дуусгадаг бөгөөд таны амьдрал ялалт болон эрх чөлөөг авах болно.
Хэзээ ч бүү бууж өг.