Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө нас, биеэ ганц мөчөөр (тохой) нэмж чадах вэ? — Матай 6:27
Санаа зовнил бидэнд ямар ч сайн юм авчрахгүй. Энэ юуг ч өөрчилдөггүй. Бид яаж ч чадахгүй зүйлийнхээ талаар сэтгэлээ зовоож, цагаа дэмий үрдэг. Харин зөвхөн Бурхан өөрчилж чадна.
Библи бидэнд санаа зовсноороо өөрийхөө өндрийг нэг тохой ч нэмэгдүүлэх боломжгүй гэж хэлсээр байхад бид сэтгэлээ зовоож, шаналж, бүр их тавгүй байдалд оруулдаг. Ингэлээ гээд юун д ч хүрэхгүй. Бид санаа сэтгэлээр унах бүртээ маш их эрч хүч алдаж, ядарч сульдан, эрүүл мэндээ хохироож, баяр хөөрөө гээдэг хэрнээ ганц ч зүйл өөрчилж чаддаггүй. Зөвхөн Бурхан засаж залруулж чадах зүйлийг бид өөрчлөх гэж зүтгэхээ болих хэрэгтэй. Учир нь энэ үед Сатан ганцаараа алгаа ташин «Ха ха! Би тэднийг дахиад л чадлаа даа»! хэмээн баярладаг.
Есүс бидэнд Иохан 14:27-д «амар тайван», Иохан 16:33-д урам зоригтой байгтун гэж хэлсэн. Хэрэв бид ингэж чадвал диаволыг ганц хоёрхон хүнд цохилтоор нам унагана гэж би боддог. Бүх зүйлийг засаж янзалж чадахгүй гэдгээ ухаарах цагт та тайвширна. Харин Бурхан чадна гэдгийг мэдэх үед та гутрахаа больж, сэргэнэ шүү дээ!
Иймд бүү санаа зов. Оронд нь та тайвширч, урам зориг орж, диаволыг явуулаарай!
Залбирлын эхлэл
Эзэн, миний санаа зовнил үнэхээр юуг ч гүйцэлдүүлэхгүй. Тиймээс би үүнийг ардаа орхиж байна. Миний чадахгүйг Та засаж залруулж чадах учраас Танд маш их талархаж байна. Та намайг тайвшруулж, урам зориг өгч чаддаг билээ!