Нээлттэй хуудастай номын Шалгалт

Нээлттэй хуудастай номын Шалгалт

Зөвтийг хийгээд буруутыг Эзэн (хатуурхаж биш) шалгадаг бөгөөд … — ДУУЛАЛ 11:5

Заримдаа багш нар шалгалт авахдаа номыг нь нээлттэй авдаг. Тэднийг асуултандаа хариулахдаа номноосоо харахыг зөвшөөрдөг. Бид бүгд л шалтгалт өгч байсан. Хүн болгон амьдралын өөр өөр үед шалгагддаг учраас энэ үед шалгуур байгаа гэсэн зүйл байхгүй. Бүгд л номоо нээлттэйгээр шалгалт өгдөг бөгөөд Номонд бүх асуултын хариулт нь байгаа. Бидний амьдралд юу ч тохиолдож байсан хамаагүй, Бурханы үгэнд бүх хариултууд нь байгаа.

Бурхантай ойр, Түүний үгтэй ойр байвал хэцүү зүйлтэй тулгарах үед хүч өгч, бидний хэрэгцээнд хариулт ирэх болно. Бурхан биднийг хэцүү газраар авч явдаг бөгөөд Тэр биднийг шалгаж, хүчирхэгжүүлдэг. Иймэрхүү үед Сатан бидний оюун бодол руу довтолж, худал хуурмагийг хэлдэг. “Бурхан чамд хайргүй, туслахгүй. Тэр аль хэдийн туслахаар л байсан. Бурханд итгэхээ боль, өөрөө л зугтах төлөвлөгөөгөө сайн гарга” гэдэг.

Ийм үед баттай зогсож бууж өгөхгүй байх хэрэгтэй.

Амьдрал үргэлж амар байдаггүй. Үнэхээр даван туулахаас аргагүй үе, тийм өдрүүдтэй бид учирдаг. Та ийм үедээ Эзэнтэй илүү ойр байвал, иймэрхүү өдрүүдэд ч баяр хөөртэй байж болохыг харах болно. Бурханы хүч, мэргэн ухаан, мэдлэг, сүнслэг өсөлт болон зан чанарын шалгуурыг давж гарсны дараа илүү хөгждөг.


Бурхан дотор өсмөөр байгаа бол Түүний хий гэсэн зүйлийг хий, итгэмжтэй бай. Түүний мөн чанар амьдралын тань турш хамт байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon