Нүхнээс Хааны ордонд

Нүхнээс Хааны ордонд

Фараон, Иосефт — (чиний) Бурхан энэ бүх зүйлийг чамд л таниулсан учир чам шиг хэрсүү, мэргэн ухаантай хүн алга. Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. — ЭХЛЭЛ 41:39-40

Нүх бол ухаж бэлдсэн хавх, урхи юм. Энэ сүйтгэлийг харуулж байгаа. Сатан биднийг нүхэнд хийж барихыг хүсдэг.

Иосефийг ах нар нь боол болгож худалдсан. Тэд үнэндээ нүх ухаад, түүнийг хаяж, үхэх хүртэл хүлээхээр шийдсэн боловч Бурханд өөр төлөвлөгөө байсан. Иосеф Египэтэд боол болон зарагдсан ч, тэндээ өөрийн зөвт байдлаа дагасныхаа төлөө шоронд орсон. Иосеф хаана ч байсан Бурхан түүнд тусалж байсан. Иосеф хааны ордонд Фараоны дараа орох хоёр дахь том албан тушаалд очсон.

Иосеф яаж нүхнээс хааны ордонд очсон бэ? Тэр эерэг байж, хахир муу бололгүй, зөвхөн Бурханд итгэсээр байсан. Болж байгаа зүйлүүдэд тэр ялагдаж байгаа мэт харагдаж байсан боловч бууж өгөлгүй, Бурханд итгэсээр л байсан.

Иосеф зөв хандлагатай байсан. Нөхцөл байдал хяналтаас гарсан мэт харагдаж байсан ч, тэр Бурхан бүгдийг удирдаж байгааг мэдэж, итгэж байсан. Бид ч бас ийм байх хэрэгтэй. Та эерэг хандлагатай байж, Бурхан бүгдийг хянаж байгаа гэдэгт итгэж байвал Тэр таныг нүхнээс хааны ордонд оруулж, төсөөлж ч байгаагүй зүйлийг хийж өгөх болно.


Та хаанаас эхэлсэн нь чухал биш, харин хаана дуусгах нь чухал юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon