[өөрсдийн] Алдаа зөрчил дотроо үхсэн (алагдсан) биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. – Ефес 2:5
Бурхантай нөхөрлөх нөхөрлөл нь бидний амьдралд үйлчилдэг. Энэ нь биднийг шинэчилж, ярихын тулд бидний зайг цэнэглэдэг. Бид Бурхантай нөхөрлөх нөхөрлөл холбоогоор дамжин хүчтэй болгож, бидний сэтгэл санааны дайсны довтолгоог эсэргүүцэж чадах хүчийг бидэнд өгдөг (Ефес 6:10-11 харах).
Бид Бурхантай нөхөрлөж байх үед, дайснаасаа хамгаалагддаг нууц газар оршдог. Дуулал 91:1 нь энэхүү газрын тухай өгүүлдэг бөгөөд тэр газарт оршигч хүмүүс нь дайсан бүрээ ялан дийлдэг хэмээн бидэнд хэлдэг: “Хамгийн Дээд Нэгний халхавчинд оршигч нэгэн төгс Хүчит Нэгний сүүдэр дор амьдарна [Түүний хүчин доор ямар ч дайсан тэсвэрлэж чаддаггүй].”
Тэрхүү нууц газар нь Бурханы оршихуй гэдэгт би итгэдэг. Бид Түүний оршихуйд байж, Түүнтэй нөхөрлөх үед, бид Түүний амар тайвныг мэдэрдэг. Ямар ч нөхцөл байдалтай учирч байсан хамаагүй тууштай байдаг итгэгч хүнд Сатан үнэхээр юу хийхээ мэддэггүй. Ингэж хандахад хэцүү цаг мөчүүд байдаг боловч бид Бурхантай Түүний Сүнсээр дамжуулан нөхөрлөж, эв нэгдэлтэй байх үед, бид тууштай байх хүчийг харуулж чаддаг.
Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд цаг хугацаа хэрэгтэй боловч энэ нь үнэхээр танд ашиг тусаа үзүүлдэг. Энэ нь таныг хүчтэй байлгадаг тул гэнэтийн бэрхшээлүүд танд тохиолдох үед, та цөхрөлд ордоггүй. Сургаалт Үгс 18:14-т “Хүмүүний сүнс өвчнөө тэсвэрлэх авч, хэн цөхөрсөн сүнсийг тэнхрүүлэх вэ?” гэдэг. Хүчтэй болохын тулд танд зовлон бэрхшээл тохиолдохыг бүү хүлээ; Хүчтэй бай!
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Яг одоо таны амьдралд юу ч тохиолдож байсан хамаагүй, Христээр дамжуулан та ялалттанд хүрч чадна!