Одоогоороо амьдар

Хайртууд минь, бид одоо (энд ч гэсэн) Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан (тодорхой) илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд (цаашид) бид Түүнтэй адил (Бурханы хүүхдүүд) болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь (үнэхээр) харах болно. — 1 ИОХАН 3:2

Бидний өнөөдрийн хийж байгаа сонголтууд маань байгаа нөхцөлдөө баяр хөөртэй байх уу эсвэл санаа зовж дэмий цаг үрэх үү гэдгийг шийднэ. Заримдаа бид маргаашдаа хэт их анхаарснаас болоод өнөөдрийн боломжоо алдсан байдаг. Бид яг одоо Бурхан танаар юу хийлгэх гэж байгаад анхаарлаа хандуулснаар ухаалаг байх болно.

Бурхан биднийг энэ цаг мөчдөө амьдардаг хүн байгаасай гэж хүсдэгийг ойлгож мэдэх нь чухал юм. Жишээлбэл: 2 Коринт 6:2 дээр “Авралын өдөр Би чамд тусалсан” гэж хэлсэн бол, Еврэй 4:7 дээр “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, Зүрхээ бүү хатууруул” гэж хэлдэг.

Бид яг одоогийнхоо цаг мөчид амьдарч чадвал бидний амьдрал илүү аз жаргалтай, Бурханы хаанчлалын төлөө үр жимстэй байх болно. Бидний оюун бодол ихэвчлэн ирээдүй болон өнгөрсөн дээрээ эргэлдэж байдаг. Бид яг одоо байгаа цагтаа, хийх зүйлээ хийхгүй бол санаа зовж, гутарч сэтгэлээр унасан хүн болно. Бид яг одоо байгаадаа амьдарвал Эзэн бидэнтэй хамт байгааг мэдэх болно. Бидний амьдралд ямар ч зүйл тохиолдож байсан бид Түүнд итгэж байвал, өнөөдөр яг одоо Бурханы төлөвлөгөө, Түүний хүсэл таны амьдралд биелэгдэх болно.


Танд одоо байгаа цаг бол үнэ цэнэтэй. Тиймээс маргаашдаа санаа зовж “одоо” байгаа цагаа дамий бүү үр.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon