Хүнд нийцүүлэгчид шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. — ЕФЕС 6:6
Христээр дуудагдсан хүн бол Бурхантай ойр дотно харилцаатай байх амьдралыг сонгосон байгаа, тиймээс та онцгой байх урам зориг дүүрэн байгаарай. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Бурхан таныг бүтээсэн учраас байгаа байдалдаа сэтгэл хангалуун бай, өөр хүн шиг болох гэж оролдох хэрэггүй гэсэн үг юм.
Бидний хамгийн амархан ордог урхи бол “хүний таалалд нийцэх” гэж хичээх юм. Бусад хүмүүсийн таалалд нийцэх гэж оролдох нь эцэст нь урам хугалдаг. Бид бусад хүмүүсийн таалалд нийцэх гэж хичээснээр хүмүүс бидэнд тааламжтай үгсийг хэлж эхэлдэг. Гэхдээ энэ нь тийм удаан үргэлжлэхгүй. Хүмүүсийн сэтгэгдэл таашгүй сонин байдаг. Зөвхөн Бурханы сэтгэгдэл ямар байх нь чухал юм.
Бурхан таны төлөө Цорын ганц хүүгийнхээ амийг өгсөн учраас та бол үнэ цэнэтэй юм. Бусад хүмүүс юу гэж бодож, юу ярьж байгаа нь тийм чухал биш, харин Бурхан танд хайртай учраас та үнэ цэнэтэй юм.
Би таныг өөрийгөө онцгой байлгадаг зүйлдээ дуртай байгаасай гэж хүсэж байна. Үс чинь бусдаас өөр, таны зан чанар бусдаас өөр, таны чадвар бусдаас өөр бол та Бурханд талархаж, өөртөө дуртай байгаарай. Учир нь Тэр таныг онцгойгоор бүтээсэн бөгөөд та авьяас чадвар, өөрийн зан чанараа Бурханы алдарын төлөө хэрэглээрэй.
Бурхан таныг бүтээсэн учраас байгаагаараа өөрийгөө хүлээж аваарай, Есүс таны төлөө амиа өгсөн учраас амьдралаа аз жаргалтай өнгөрөө.