Оюун Бодлын Тулаан

Оюун Бодлын Тулаан

Учир нь бидний тэмцэл бол мах цусны (махан биеийн) эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг (ер бусын хүчтэй) оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг (чадварлаг сүнснүүд) билээ. — ЕФЕС 6:12

Ефес 6 дугаар бүлэгт биднийг тулаанд байгаа бөгөөд энэ тулаан нь хүмүүсийн хооронд бус харин муу сүнслэг хүчний эсрэг юм гэж хэлсэн. Сатан биднийг ялахын тулд худал хуурмаг заль мэх, төлөвлөгөө боловсруулдаг.

Есүс Муу сүнсийг “Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг” (Иохан 8:44) Тэр танд, надад худал ярьдаг. Тэр бидний тухай, бусдын тухай, нөхцөл байдлын талаар бидэнд худал хэлдэг. Тэр мэдээж бүх зүйлсийг тэр чигээр нь худал хэлдэггүй.

Тэр эхлээд бидний оюун бодолд худал хуурмагаа хийж, бага зэрэг төөрөлдүүлж, сэжиг бүхий эргэлзээтэй, айдастай, гайхшируулах, учир шалтгаан хайх болон онолын талаар бодлуудыг зальжин ухаалгаар бидэнд өгдөг. Тэр болгоомжтойгоор бага багаар хөдөлдөг. Тэр тулаанд төлөвлөгөө гаргасан байдаг.

Сатан биднийг удаан судалсан учраас бидний дуртай, дургүй зүйлсийг мэднэ. Тэр бидний сул тал, дорой байдал, айдсыг мэддэг. Тэр биднийг юу зовоодгийг мэддэг учраас биднийг ялахын тулд бүх боломжоо ашигладаг. Бид дайснаа Бурханы үнэн үгийг судалж, Ариун сүнсний хүчээр хөөж чадна.


Та бол Христээр хайрлагдсан ялагчаас ч илүү нэгэн юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon