Паулын залбирлуудаас суралц

[Миний үргэлж залбирдаг залбирал нь] Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, – Ефес 1:17

Өнөөдөр би Паулын залбирлуудын заримд нь анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Би түүний Ефес, Филиппой, Колоссай номнууд дээрх залбирлуудыг нь унших үедээ өөрийнхөө махан биеийн хүслүүдээ олж хараад сэтгэл минь үнэхээр эмзэглэсэн юм. Паулын залбирлууд нь надад маш хүчтэйгээр нөлөөлж, тэр мөчөөс эхэлж миний залбирлын амьдрал маань орвонгоороо эргэсэн юм. Паул, хүмүүс шиг амархан амьдралаар амьдрах, бэрхшээл зовлонгоос нь чөлөөлөхийн төлөө хэзээ ч залбирч байгаагүйг нь би олж харсан юм. Харин тэд өөрсдийнхөө амьдралд тохиолдож буй аливаа сайн зан чанар, тэсвэр тэвчээр, тууштай байдал, хүмүүст Бурханы нигүүлслийг харуулах, үлгэр жишээч байдлаар туулан давахын төлөө залбирдаг байв. Тэр Бурханд чухал зүйлийн талаар залбирдаг байсан ба бид үүн шиг залбирах үед Тэр агуу их хүч чадлаа бидэнд илгээдгийг нь би өөрийн туулсан туршлагаараа баталж чадна. Бид хүсэж буй бүх зүйлээ авах талаар биш, өөрсдийн сүнсний байдалдаа илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Өнөөдрийн эшлэл бол Паулын залбирлуудын нэг бөгөөд биднийг мэргэн ухаан хийгээд илчлэлтийн сүнсний төлөө залбир гэж зааварчилдаг, мөн бидний чухал гуйлтуудын нэг байх ёстой. Яг үнэндээ Бурханаас илчлэлтийн төлөө залбирах нь сүнсний ухаарал, ойлголт, бидний залбирч болох хамгийн чухал залбирлуудын нэг гэдэгт би итгэдэг. Илчлэлт гэдэг нь “нээж өгөх” гэсэн утгатай. Христийн доторх бидэнд хамааралтай бүх зүйлүүдийг бидэнд нээж өгөхийг бид Бурханаас гуйж, илчлэгдсэн Үгийн үнэнийг нээж өгөхийн тулд Тэр бидэнд хэрэгтэй бөгөөд тэгснээрээ бид өөрсдийн төлөө, бусдын төлөө хэрхэн залбирах ёстойг ойлгох болно. Хэн нэгэн хүн танд библийн зарчим, сүнсний үнэний талаар хэлбэл тэр нь мэдээллийн нэг хэсэг болох билээ. Харин үүнийг ойлгоход Бурхан танд туслах аваас, үүнийг илчлэлт гэдэг. Илчлэлт гэдэг нь үнэнийг бий болгодог ямар нэгэн зүйл нь таны хувьд туйлын үнэн, хэн ч түүнийг танаас салган, холдуулж чадахгүй билээ.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурханаас янз бүрийн зүйл гуйхаа түр зогсоож, үүнийхээ оронд Түүний оршихуй амьдралд тань илүү ихээр байхын төлөө гуй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon