Тиймээс өөрийгөө зогсож [өөрийгөө тогтвортой, гуйвшгүй бодол санаатай ба бат бөх зогсож байна гэдэгт итгэлтэй] байна гэж бодогч нь [гэм нүгэлд] уначихгүйн тулд болгоомжил. — 1 Коринт 10:12
Биднийг гэм үйлдэх уруу татлагад оруулдаг нэг зүйл бол өөрийнхөө талаар хэт их дээгүүр бодож, өөртөө дэндүү их найдах явдал юм. Энэ бол дайсны урамшуулдаг хандлага. Бид бардамнаж эхлэн, өөрийгөө зүгээр болж байна гэж бодож байтал Сатан биднийг уруу татсанаар бид гэм нүгэлд унадаг.
Тэгэхээр энэ санаа та нарыг цочирдуулж магадгүй шүү. Сайн төрлийн уруу татлага бас байдгийг та мэдэх хэрэгтэй. Сатан биднээр ёрын муу зүйл хийлгэхийг хүсэж, уруу татдаг. Харин Бурхан биднээр сайныг үйлдүүлэхийн тулд «өдөөдөг». Дайсан таны өмнө муу хувилбарыг авчрах бүрт Бурханд сайн хувилбар нь хэдийн бэлэн байдаг.
Гэмийн уруу татлага хүчирхэг санагдах үед дайнаас хамаагүй хүчтэй Ариун Сүнс бас таныг сайн арга замаар дийлж, өөртөө татахыг хүсэж байгааг бүү мартаарай. Хэрэв та Түүнд боломж өгвөл танаар агуу зүйлс хийхэд чинь нөлөөлөхийг Тэр хүсдэг.
Бурхан бидний амь амьдралыг аврахыг оролдож байна. Тэр биднийг хүчирхэгжүүлж, юу ч тохиолдсон бид Түүний хамгаалалт, нөмөр дор бүрэн хучигдаж, үлдэхийг Тэр хүсдэг. Бурхан таныг сайныг үйлдэхийн тулд «өдөөж» байвал таны хийж чадах хамгийн сайн зүйл гэвэл Түүнд дуулвартай байх явдал юм.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, Таны сайн «өдөөлтийг» би сонсож, үүнд дуулгавартай байхыг хүсэж байна. Дайсан намайг бүдрүүлэхийг оролдох үед Таныг дагахын тулд Та Өөрийнхөө хүсэл ба арга замуудыг надад харуулаач.