Сайн барь

Сайн барь

Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг (айн зогсох биш, алхдаг) согооны хөл мэт болгож, Намайг (зовлон, хэцүү, бэрхшээл) өндөр газруудаар минь (сүнслэгээр) явуулсан билээ. — ХАБАККУК 3:19

Хуучин гэрээний үед эш үзүүлэгч Хаббакук хэцүү үеүүдэд “өндөр газарт” өөрсдийгөө байна гэж нэрлээд Бурхан тэдний хөлийг согооны хөл мэт болгосон гэсэн.

“Согоо” нь буга бөгөөд өндөрлөг газруудаар авирдаг. Тэд хурц ирмэгтэй хадаар дамжиж үсрээд, нэг ирмэгээс нөгөө рүү явдаг. Бурханы хүсэл бол хэцүү үед бид айж сандрах хэрэггүй юм.

Ялалтанд хүрмээр байгаа бол бид хэцүү үед айдаггүй, харин ч урам авдаг байх хэрэгтэй. Хаббакук 3:19 дээр “өндөр газруудаар” гэдэг нь “хэцүү зүйл, асуудал, зовлон хариуцлага” зэргийг хэлж байгаа юм. Иймэрхүү хэцүү үед бид өсдөг.

Та амьдралаа эргээд харвал амархан байсан үеүүдэд сүнсний өсөлт болоогүй, харин хэцүү үеүүдэд өссөн байгааг олж харах болно. Амархан байгаа үедээ хэцүү үеээ давсан баяр хөөрөө эдлэх хэрэгтэй. Амьдралд элбэг байх, дутагдах аль аль нь байх бөгөөд хоёулаа л үнэ цэнэтэй, хэрэгцээтэй.(Филиппой 4:12)


Бурхан бидний амьдралын хэцүү үеүүдэд чухал ажлуудаа үргэлж хийдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon