
оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж (шинэ бодол, сүнсний хандлагатай болох) — ЕФЕС 4:23
Бурхан биднийг хоёр шалтгаантайгаар сайн хандлагатай байгаасай гэж гэж хүсдэг. Нэгдүгээрт: энэ нь Бурханыг алдаршуулж, бусад хүмүүс асуудалтай байсан ч эерэг байхад урам өгдөг, хоёрдугаарт: энэ нь Тэр бидний амьдралд тусалж, хэцүү зүйлээс ангижруулах ажлаа хийх боломж өгдөг.
Үргэлж сайн хандлагатай байна гэдэг хэцүү, зөвхөн Бурханы нигүүслээр л хийж чадна. Есүсээс салангид бид юу ч хийж чадахгүй (Иохан 15:5) харин Түүгээр дамжуулан бүгдийг хийж чадна (Филиппой 4:13) гэж хэлсэн.
Муу хандлага гаргах хүртлээ уруу татлаганд бүү ор, харин ямар ч зүйл тохиолдож байсан өдөр бүр залбирч бай, та тэвчиж сайн хандлага гаргах болно. Бид үргэлж уруу татлаганд ордог, гэхдээ уруу татлаганд орсон ч бууж өгөхгүй байхын төлөө залбирах хэрэгтэй.
Сайн хандлага бол хамгийн гайхалтай зүйлийн нэг юм. Амьдралд юу ч тохиолдож байсан биднийг найдвар дүүрэн байхад тусалдаг.
Бурханаас Ариун сүнсний тусламжтайгаар үргэлж сайн хандлагатай байхад туслаач гэж гуйгаарай.