
Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа (тодорхой хүсэлтээр) талархалтайгаа хүсэлтээ Бурханд мэдүүл. — Филиппой 4:6
Дарамт шахалт дор байх үедээ тухайн нөхцөл байдлын тухай ярьж байхын оронд залбирах нь үргэлж хамгийн сайн шийдэл байдаг. Залбирал бол амжилттай амьдралд зориулсан зураг төсөл л гэсэн үг. Газар дэлхий дээр байх хугацаандаа Есүс залбирдаг байсан. Тэр бүх зүйлийг залбирлаар дамжуулан Бурханд даатгадаг байв. Тэр амьдрал, нэр төрөө хүртэл Бурханд даатгаж байсан. Бид ч гэсэн ингэх боломжтой. Бид тулгамдсан бүх асуудлаа Түүнд тайлбарлаад байх хэрэггүй. Бид зүгээр бүх асуудлаа Түүнд өргөж, тус бүрт нь санаа тавьж өгөхийг гуйж болно.
Залбирлаа хүндрүүлэхээс болгоомжилж бай. Бурхантай ганцаараа цаг өнгөрөөх эсвэл сүм чуулгандаа явахаас нааш жинхнээсээ залбирах боломжгүй байдаг хэмээн хүмүүс цаг алдаж, хүлээх тохиолдол их байдаг. Тэд ямар ч үед залбирах боломжтой байдгийг ойлгоогүй хэрэг. Филиппой 4:6-д өгсөн Паулын зааврыг санаж, залбиралд итгэн, энгийн байдалд итгэлтэй бай. Санаа зовохын оронд зүгээр л залбирч, хүнд хэцүү нөхцөлд байхдаа Бурханаас тусламж гуй.
Библид хэлсэнчлэн, Бурхан итгэмжит бөгөөд энэ нь Түүний зан чанаруудын нэг юм. Түүнээс тусламж гуйн залбирах үед бидний төлөө ирнэ гэдэгт бүрэн итгэж болох Нэгэн бол Тэр билээ. Иймээс бид Түүнд бүрэн гүйцэд итгэх хэрэгтэй. Ингэж итгэвэл бидний замд таарах аливаа саад бэрхшээлд бид бэлэн байж чадна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би амьдралаа санаа зовнил дунд өнгөрөөхийг хүсэхгүй байна. Харин үүний эсрэг өнөөдрөөс би цаг ямагт Танд хандан залбирах хэвшилтэй болохоор шийдэж байна.