Сонсох цаг гарга

Сонсох цаг гарга

Эзэн, Өглөөд (залбирал, золиос) Та дуу хоолойг минь сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, (Таныг зүрхэнд минь ярихыг) хүсэн хүлээх болно. — ДУУЛАЛ 5:3

Бурханы дуу хоолойг сонсохын тулд тогтвортой байх хэрэгтэй. Бурхантай ойр дотно харилцаатай байх нь амьдралын чухал хэсэг юм. Та үүгээр дамжуулан Бурханаар хэрхэн удирдуулах талаар олж мэднэ. Яаруу, сандруу, давчуу, сэтгэл санаа хямарсан иймэрхүү амьдралын хэв маяг дунд бид Эзэний үгийг сонсдог байх хэрэгтэй.

Та Бурханы дуу хоолойгоор өлсөж байгаа бол Түүнтэй хамт байх чимээгүй цаг гаргаарай. Түүнтэй хамт ганцаараа байж, Түүнд Та надад хэрэгтэй байна гэж үгээ хэлээрэй, надад зааж өгөөрэй, би Таны удирдамж зааврыг авмаар байна гэж хэлээрэй. Түүнээс энэ өдөр Тэр танаар юу хийлгэхийг хүсэж байгааг асуугаарай.

Тэгээд би танд: Сонсох цаг гарга гэж хэлмээр байна.

Танд тийм хүрдан сүнсэнд тань нөлөөлөхгүй, гэхдээ Бурхан Түүнийг эрэлхийлбэл олох болно гэж Тэр хэлсэн. (Иеремиа 29:13) Та Бурханаас үг авах болно. Тэр таныг дотоод мэдрэхүй, мэдрэмж болон мэргэн ухаан, амар тайвнаар удирдах болно. Тэр таныг удирдахдаа Өөрийн үгээрээ удирдах болно.

Миний олж мэдсэнээр бол Бурхан биднийг залбирч байхад байнга л үгээ шууд хэлдэггүй. Тэр таныг огт хамаагүй зүйл хийж байхад тэр өдрийн дундуур ч юмуу эсвэл сүүлд хэлж болох юм. Ямар ч байсан бидний цагаар биш, харин Бурхан бидний хаашаа явахыг Өөрөө хэлж өгөх болно.


Бурхантай хамт байж, өдөр тутмын амьдралд сонсоно гэдэг нь хамгийн чухал зүйл юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon