
Уруу татагдахгүйн тулд сэргэг (маш анхааралтай, болгоомжтой, идэвхтэй) бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. — МАТАЙ 26:41
Айдас бол биднийг Есүсийн амиа өгсөн амьдралаар амьдарч, урагш тэмүүлэн алхахад саад болох Сатаны арга хэрэгсэл юм. Айдас хүн болгонд ирдэг. Гэхдээ айдас бодит биш. Айдас бол болж байгаа Бодит зүйлсийн Хуурамч дохио юм.
Айдаст автвал бидний амьдрал улам сул дорой болох бөгөөд бид Бурханд хандан залбирч, Түүний хүчээр амьдраасай гэж Тэр хүсдэг. Итгэл нь залбирлаар дамжуулан бидний амьдралд гайхалтай хүчийг өгдөг.
Библи дээр “сэрэмжтэй байж, залбир” гэж хэлдэг. Бурханы тусламжтайгаар бид эргэн тойрныхоо нөхцөл байдлыг хянаж, сэрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд бидний дайсан оюун бодол болон сэтгэл хөдлөлд нөлөөлөн довтлохоос сэрэмжлэх хэрэгтэй. Иймэрхүү довтолгоонд өртвөл Бурхан руу хандан, тэр даруй залбирах хэрэгтэй. Бурхан бол бидний хүчит цамхаг бөгөөд Түүнтэй хамт байхад бидэнд айх зүйл гэж байхгүй.
Муу сүнсийг эсэргүүцэх хамгийн сайн арга бол залбирал юм. Бидний чин сэтгэлийн залбирал Бурхантай биднийг илүү ойр болгодог. Бид Бурхантай ойр байх тусам айдсаа хөөн зайлуулж чадна.
Бүх зүйлийнхээ төлөө залбирч айдасгүй бай. Айдас хаалгыг тань тогшвол итгэлээр хариу барь.