
Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу (төлөвлөгөөнд багтан) дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ. — РОМ 8:28
Сэтгэл гутралд хүргэх олон шалтгаан байдаг бөгөөд хөнгөнөөс авахуулаад хүнд зүйлс байдаг. Сатан биднийг сэтгэл гутралд оруулж, бидний баяр хөөрийг булааж авахыг хүсдэг. Мөн биднийг байнга сэтгэл гутралд байлгаж, Есүс бидний төлөө амиа өгсөн сайхан амьдралыг битгий аваасай гэж хүсдэг.
Сэтгэл гутрал тань бие махбодоос, сэтгэл болон оюун бодол тань сүнснээс болсон байх нь хамаагүй, та сэтгэл гутралд орж байгаагаа мэдвэл бид тэр даруй эсэргүүцэж, Эзэн биднийг дагуулж байгаа тэр зүйлийг хийхэд л болно.
Бид сэтгэл гутралд орж байгаагаа (ялангуяа дахин дахин ийм байдалд оруулж байгаа зүйлсээ) мэдэнгүүтээ өөртөө “Би өнөөдөр Бурханы миний амьдралд хийж өгөх сайн бүгдийг илүү сайн анзаарч харах болно. Миний алдсан зүйлс Есүсээр дамжуулан олж авсан зүйлсээс хамаагүй бага” гэж хэлэх хэрэгтэй. Иймэрхүү хандлагатай байвал иймэрхүү сэтгэл гутралыг, дарамттай зүйлсээ урам зоригтойгоор давж чадна.
Есүс бидэнд “Гаслант сүнсний оронд магтаалын хувцас” өгсөн. Бид сэтгэлийн зовлондоо живэхийн оронд даваад гарах хэрэгтэй. Дайснаа эсэргүүцэж, Бурхантай хамт баяр хөөртэй байхаар шийдсэн бол хэцүү үедээ сэтгэл гутралаа ялан дийлж, өдөр бүр хүчирхэг Итгэгч байгаарай.
Та юу хийхээ мэдэхгүй байгаа үедээ Бурханы үгэнд баттай итгэж, Түүний амлалтууд таны амьдралыг удирдах болно гэдэгт итгэж тунхагла.