
Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн. — 1 Тимот 6:6
Бурханлаг байдлыг сэтгэл хангалуун байдал дагадаг бөгөөд энэ нь агуу ашиг тус гэж Библи хэлдэг. Сэтгэл хангалуун бурханлаг хүн өөрийнхөө байж болох хамгийн сайн газраа байдаг гэдгийг эндээс би тусгаж авсан.
Баяр хөөр нь нөхцөл байдал цэгцлэгдэж, хяналтан дор байснаас болж ирдэггүй. Таны зүрхэнд юу байгаагаас шалтгаалж баяр хөөр ирдэг. Жишээ нь: хүссэн бүхнээ эзэмшдэг гэж боддог хүмүүсээр ертөнц дүүрэн. Тэгсэн ч тэд баяр хыөөргүй л байдаг. Үнэн хэрэгтээ зарим хамгийн «аз жаргалгүй» хүмүүс нь «бүх зүйлийг эзэмшдэг хүмүүс» юм шиг санагддаг.
Сэтгэл хангалуун байдал нь нэр алдартай болох юмуу олонд танигдсан эсэх, хэр их мөнгөтэй байх, ажил дээрээ эсвэл нийгэмд ямар байр суурь эзлэх зэрэгтэй холбоогүй. Энэ нь таны боловсролын түвшин, төрсөн гарал угсаанаас олдохгүй. Сэтгэл хангалуун байдал бол зүрх сэтгэлийн хандлага юм.
Чин сэтгэлээсээ талархаж, жинхнээсээ сэтгэл хангалуун байдаг хүнээс илүү баяр жаргалтай хүн гэж үгүй. Сэтгэл хангалуун байдал нь «юу ч болсон хамаагүй таны хангалуун байдал ганхашгүй» байхыг хэлнэ. Харин хангалуун бус байдал нь «хэзээ ч, ямар ч өөрчлөлтийг хүсэхгүй байх» юм.
Бид бүгдээрээ л юмс дээрдэж, сайжрахыг харахыг хүсдэг. Гэхдээ яг энэ мөчид таны ямархуу байдалтай байгаа нь сэтгэлийг чинь үймүүлэх ёсгүй. Бурхан ажлаа хийж, юмс өөрчлөгдөж байгаад итгэхийг та сонгож болно. Ингэснээр цаг нь болохоор та үүний үр дүнг харах болно.
Амьдрал бидний хийдэг сонголтуудтай шууд холбоотой. Иймд сэтгэл хангалуун байдал ба баяр хөөрийг амьдралынхаа өдөр бүрийн сонголт болго. Ингэсэн цагт та буруу явна гэж байхгүй.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би яг одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун, баяр хөөртэй байхыг хүсэж байна. Өдөр бүр зөв сонголт хийж, сэтгэл хангалуун байх хүчийг өгөөч.