Сэтгэл хөдлөлөө удирдах нь

Сэтгэл хөдлөлөө удирдах нь

Чиний Бурхан Эзэн, аврагч дайчин, та нарын дунд байна. — Зефаниа 3:17

Сэтгэл хөдлөлийнхөө учрыг олох нь амьдралын салшгүй нэг хэсэг. Бид амьд сэрүүн байхдаа янз бүрийн сэтгэл хөдлөлд автаж, янз бүрийн байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Бид сэтгэл хөдлөлийг үгүйсгэх юм уу, үүнээс болж өөрийгөө буруутгах ёсгүй.

Гэхдээ бид сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлдөө итгэж болохгүй гэдгийг ойлгох үед үүнийг удирдах нь илүү амархан байх болно. Үнэн хэрэгтээ, сэтгэлийн хөдлөл бидний хамгийн том дайсан ч байж болзошгүй. Сатан биднийг сүнс дотор алхуулахгүйн тулд сэтгэл хөдлөлийг бидний эсрэг ашигладаг.

Хүн бүрийн дотор оршигч бидний Бурхан Эзэн хүчирхэг Нэгэн гэдгийг мэдэх нь маш чухал. Дотор маань буй Түүний хүч чадал бидэнд тогтворгүй сэтгэл хөдлөлөө ялан дийлж, мэдрэмжиндээ хөтлөгдөхийн оронд Түүний өөрчлөгдөшгүй үг ба Сүнсээр удирдуулах боломжтой болгодог.

Сүнсний тогтвортой байдал ба сэтгэл хөдлөлийн төлөвшилт аяандаа бий болохгүй. Та үүнийг бүхий л зүрх сэтгэлээр хүсэмжилж, шийдвэр төгс байх ёстой. Таныг тогтвортой сэтгэл хөдлөлийг чухалчлах үед Бурхан ч гэсэн таныг сэтгэл хөдлөлөө удирдахад чинь туслахыг хамгаас их хүснэ.

Сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал болон баяр хөөртэй, ялгуулсан амьдралаасаа таашаал ав! Таныг өнөөдрөөс эхлээсэй гэж уриалж байна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би сэтгэлийн тогтвортой байдлыг мөшгөхөөр шийдлээ. Сэтгэл хөдлөлөөрөө удирдуулах биш, харин үүнийг зөв зохистойгоор зохицуулж сурмаар байна. Миний дотор оршиж, агуу хүч чадлаараа надад тусалдагт баярлалаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon