Сүнсний хүч

Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, Эзэн тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгах вэ? – Дэд хууль 32:30

Өөрсдийн өдөр тутмын амьдралдаа санаа нэгдэх байдлаа харуулдаг хүмүүс хамтдаа залбирах үед Бурхан зөвшилцлийн залбирлуудаар хариулдаг талаар би аль хэдийн та нартай хуваалцсан. Санаа нэгдэж, эв нэгдэл, нэгдмэл байдлыг хадгалан амьдрахын тулд зүтгэж буй хүмүүст Тэрээр үнэхээр талархдаг ба “Та нар ийм байдлаар хамтдаа байх үед, Миний хүч чадал та нарын дунд асгардаг юм. Та нарын санаа нэгдлийн хүч чадал бол юуг ч даван туулах боломжийг өгдөг асар их хүч, энэ тал дээр бүү эргэлз. Би үүнийг хийх болно” гэж хэлдэг юм.

Та харж байна уу? Санаа нэгдэх нь асар их хүчийг агуулдаг бөгөөд энэ нь нэмэгдэхийн биш, өсөн үржихийн зарчим юм. Тийм л учрааас өнөөдрийн эшлэл нь нэг хүн мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгадаг гэж хэлсэн байдаг. Хэрэв санаа нэгдэл нь нэмэгдэл дээр тулгуурладаг байсан бол нэг нь мянгыг хөөж, хоёр нь хоёр мянгыг зугтаалгах байсан билээ. Харин эв нэгдэл нь Бурханы ивээлийг шаарддаг, Бурханы ивээл нь өсөн үржихүйг авчирдаг юм. Энэхүү шалтгааны улмаас жинхэнэ санаа нэгдсэн залбирал нь сүнсний орчинд хүчтэй байж, агуу их хүчийг агуулдаг.

Бид хуваагдсан үедээ сул дорой болдог бол нэгдмэл байх үедээ хүчтэй болдог. Бидэнд боломжтой тэрхүү хүч чадал нь эв нэгдэл, нэгдмэл байдлыг хадгалахын төлөө бид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй үнэ цэнтэй зүйл билээ. Хэн нэгэн хүний хийж байгаа болон хийхгүй байгаа зүйлийг үл харгалзан та өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хий, Бурхан таныг ивээх болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Та хүн болгоныг зөвшөөрөхөд бэлэн байлгаж чадахгүй, харин тэд таныг бухимдуулахыг өөртөө бүү зөвшөөр.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon