Хэрэв бид [Ариун] Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая [Хэрэв бид Бурхан доторх амьдралаа Ариун Сүнсээр дамжин авдаг юм бол, урагшаа эгц шугаманд алхахаа болон өөрсдийн зан байдлаа Сүнсээр хянуулцгаая]. – Галат 5:25
Өнөөдрийн эшлэл нь Сүнсээр амьдарч, алхах талаар өгүүлдэг бөгөөд энэ нь Сүнсээр хөтлүүлж явахтай яг адил билээ. Маш олон зүйлүүд биднийг хөтөлж болдог хүмүүс, муу сүнс, махан бие (өөрсдийн маань бие махбодууд, бодол санаанууд, хүслүүд эсвэл сэтгэлийн хөдөлгөөнүүд) эсвэл Ариун Сүнс. Энэ дэлхий дээр маш олон дуу хоолойнууд бидэнтэй ярьж байдаг бөгөөд ихэнхдээ зарим дуу хоолойнууд нь яг зэрэг ярьж байдаг. Бид Ариун Сүнсээр хэрхэн хөтлүүлдгийг суралцана гэдэг нь зайлшгүй хэрэгцээтэй зүйл байдаг. Санамж: Тэр бол Бурханы хүслийг мэддэг цорын Нэгэн бөгөөд Бурханы хүслийн дагуу биднийг амьдрахад болон Түүний хүсэж буй бүх зүйлийг хүлээн авахад бидэнд туслахын тулд Тэр та бидний дотор оршихоор илгээгдсэн Нэгэн билээ.
Ариун Сүнс бидэнд туслахын тулд бидний дотор оршдог. Түүний тусламжийг магадгүй бид үргэлж нэн тэргүүнд тавьдаггүй ч гэсэн Бурханд талархахад Тэр тууштай бөгөөд хэзээ ч биднээс урвадаггүй юм. Бид өдөр бүр өөрсдийн бүх л амьдралаа өргөн, байгаа бүх л хүч чадлаараа “Ариун Сүнс минь, Таныг би өөрийн амьдралын бүх л хэсэгт урьж байна” хэмээн хэлэх хэрэгтэй!
Та Ариун Сүнсийг амьдралынхаа бүх л хэсэгт урих юм бол Тэр ирнэ. Тэр тантай ярьж, чиглүүлж, засаж, тусалж, хүчирхэгжүүлж, таныг хөтлөх болно. Бусад хүчнүүд магадгүй таныг хөтлөхийг хичээж болно, гэвч Ариун Сүнс тэднийг эсэргүүцэх хүчийг болон Өөрийг нь дагах чадварыг танд өгдөг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таны амьдралыг хэн хөтөлж байгааг та өөрөөсөө асуу. Та өөрөө юу, бусад хүмүүс үү, сэтгэлийн хөдөлгөөн чинь уу, Сатаны худал хуурмаг уу эсвэл Ариун Сүнс үү?