Сүнсүүдийг ялгах

Бас нэгэнд нь [үнэн үгсийг] сүнсүүдийг [хуурамч нэгнээс] ялгах, – 1 Коринт 12:10                   

Сүнснүүдийг ялгаж салгах гэдэг нь туйлын үнэ цэнтэй бэлэг гэдэгт би итгэдэг бөгөөд та үүнийг хүсэж, хөгжүүлээсэй гэж таныг би уриалж байна. Зарим хүмүүс сүнсүүдийг ялгах бэлэг нь хэрэв Бурхан зөвшөөрвөл, сүнсний орчинд байгаа ер бусын ойлголтыг хүмүүст өгдөг гэж хэлдэг. Нилээд олон хүмүүс сүнсүүдийг ялгах нь хэн нэгэн хүн болон нөхцөл байдлын жинхэнэ мөн чанарыг танин мэдүүлэхийн төлөө бидэнд өгөгдсөн бэлэг юм гэдэгт бас итгэдэг. Бидний дэлхий худал хуурмагаар дүүрэн бөгөөд маш олон хүмүүс харагдаж байгаа шигээ биш байдаг. Сүнсүүдийг ялгах бэлэг нь хүмүүсийн байнга өмсдөг багийн цаана байгаа жинхэнэ дүр төрхийг нь олж харахад бидэнд тусалдаг бөгөөд тэгснээр бид болж байгаа жинхэнэ үнэнийг мэдэж чаддаг. Энэ бэлэг нь бас ямар нэгэн сайн зүйлийг эсвэл зөв зүрх сэтгэлтэй хүнийг мэдрэхэд бидэнд тусалдаг.

Үйлчлэлд маань ажиллах хүмүүсийг бид ажилд авах үед, энэхүү бэлэг нь маш олон удаа ажиллаж байсныг Дэйв бид хоёр харсан билээ. Маш олон тохиолдлуудад хүмүүс ажиллахыг хүсэж байгаа албан тушаалууддаа тохирсон мэргэжлийг эзэмшсэн, чадварлаг, сэтгэл зүрхээ зориулсан, “төгс” мэт харагддаг. Би нэгэн өвөрмөц тохиолдлыг санаж байна. Бид нэг хүнтэй уулзсан ба хүн болгон л тэр хүнийг тухайн ажилд авах хэрэгтэй хэмээн бодож байсан боловч тэр хүнийг ажилд авах хэрэггүй гэсэн тийм сэтгэгдэл надад төрсөөр байсан юм. Бид түүнийг ажилд авсан боловч тэр хүн төвөг бэрхшээл учруулахаас өөр юу ч хийгээгүй билээ. Тэр хүн гайгүй болчих байхаа гэсэн өөрийнхөө ойлголт, бодолдоо би байр сууриа тавьж өгсөн нь түүний ажлын туршлага нь бидний хүсэж буй хүн яг мөн байсан тул би өөрийн ялган салгах чадварыг үл ойшоож, яах гэж тэгэв ээ хэмээн би харамсдаг.

Бурханы Сүнс бидний зүрх сэтгэлд оршдог бөгөөд бидний толгойнд биш, зүрх сэтгэлд маань ярьдаг. Түүний бэлгүүд нь оюун санааных биш, бидний бодол санаанд үйл ажиллагаагаа явуулдаггүй нь сүнснийх бөгөөд тэдгээр нь бидний сүнснүүдэд явагддаг. Бидний бодол санаанд юу зөв мэт санагдах байдлаар бус, сүнсэндээ юуг мэдэрч байгаагаа бид дагах ёстой. Ийм л учраас Бурхан бидэнд ялган салгах чадварыг өгдөг.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Ялган салгахад суралц, зөвхөн юуг харж, бодож байна гэдэгт тулгуурласан шийдвэрүүдийг бүү гарга.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon