Таарч тохир бас нийцтэй бай

Таарч тохир бас нийцтэй бай

Ах дүүсийн хайраар (гэр бүлийн нэг гишүүд адилаар) бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. — РОМ 12:10

Бурханы хайрыг өдөр тутмын амьдралдаа бусдад харуулах хэрэгтэй. Бидний махан бие бол зөнгөөрөө бусад хүмүүсийг өөрийнхөө дээр гаргах дургүй байдаг. Бид эхлээд өөрсдийн хэрэгцээгээ хардаг бөгөөд харин хайр биднээс бусдын хэрэгцээний төлөө бусадтай нийцтэй байж, таарч тохир гэж хэлдэг.

Хүмүүсийг өмнөө оруулж явуулахын тулд, өөр хэн нэгний илүү сайн гэж харахын тулд бид өөрсдөө оюун санаагаа нийцүүлж сурах хэрэгтэй. Бид эхэнд байж хамгийн сайн нь баймаар байвч хайрыг сонговол хоёрт орсон нь дээр гэж ойлгодог. Бид хүссэн зүйлээ хурдан авахыг хүсдэг, харин хайр бидэнд өөр нэгэнд энэ зүйл биднээс илүү хэрэгтэй байгаа учраас хүлээ гэж хэлдэг.

Бурхантай ойртох тусам хайранд илүү гүн гүнзгий үндэсээ суулгадаг. (Эфэс 3:17) Бурханы хайрыг авсан бол бусдад харуулах хэрэгтэй байдаг. Бид хайрлагдсанаа илүү мэдэх тусам бусад хүмүүстэй хайраа хуваалцах сэтгэлтэй болдог.

Бид өдөр бүр зохицож нийцэж амьдрах олон боломжуудыг олж харж болно. Хэрэв бид өөрсдийн төлөвлөгөөндөө л гацчихвал өөр зүйл хийхэд хэцүү болдог. Би таныг баяр хөөртэй зүрх сэтгэлтэй, эерэг хандлагатай байхын тулд Бурханаас бусадтай зохицож, нийцэх зүрх сэтгэл өгөөч гэж залбираасай гэж хүсэж байна. Бурханаас бусдыг хайрлаж амар тайван, баяр хөөртэй амьдрахад туслаарай гэж гуйгаарай.


Зөвхөн Бурханы хайр л бидний зөвхөн өөрийгөө бодсон занг Бурханд болон бусдад үйлчлэх даруу зарцын сэтгэлтэй болгож өөрчилж чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon