Өөрийнхөө талаар хэтрүүлж бүү бод

Өөрийнхөө талаар хэтрүүлж бүү бод

Учир нь хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм [өөр нэгний мөрөн дээрх ачааг үүрэлцэхэд дэндүү чухал] гэж боддог бол тэр хүн [илүү дээр байх гэж, өөрийн бодит үнэлэмжээс дээгүүр] өөрийгөө мэхэлж байна. — Галат 6:3

Библи бидэнд бардам зангийн талаар удаа дараалан сэрэмжлүүлдэг. Би бардам зангийн аюулыг хангалттай онцолж чадахгүй. Бид бардамнах үедээ дайсан бидэнд агуу том нөлөөлөх орон зайг өөрсдөө гаргаж өгдгийг хар даа.

Бид өөрийнхөө тухай дэндүү дээгүүр бодолтой байвал бусдыг басамжилж, Бурханд итгэж найдах болон Түүнгүйгээр өөрийгөө хэн ч биш гэдэг үнэнийг тоохоо болиход хүрнэ.

Ийм төрлийн бодол ба хандлага Эзэнд жигшүүртэй. Бид бардамналаас айх ариун айдастай байх ёстой бөгөөд бид өөрсдөө агуу зүйлийг хийж чаддагтаа бус, харин Бурхан биднийг хайрлаж, уучилсан учраас л бид онцгой ба үнэ цэнэтэй болсноо санах хэрэгтэй.

Бурхан бидэнд нигүүлслийн бэлгээ өгсөн учраас л бид аливаа талбарт онцгойрч, сайн байдаг гэдгийг ойлгох нь маш чухал. Бид өөрсдийнхөө хүчээр агуу зүйлсийг биелүүлж чадлаа гэж бодох тэр мөчид бардамналд автдаг.

Бид Бурханы эзэмшлийнх гэдгийг санагтун. Өөрийгөө дөвийлгөн, хэт өргөмжилсөн бодол санаатай байхын оронд Бурханы агуу сүрдэм байдал ба биднийг гэсэн Түүний хайранд төвлөрцгөөе. Зөвхөн Түүний нигүүлслийн улмаас бид Түүний дуудлагын дагуу юу ч хийсэн амжилтанд хүрч чадна.


Залбирлын эхлэл

Эзэн минь, надад болон амьдралд минь авууштай сайн зүйлс зөвхөн Танаас ирсэн. Иймээс би өөрийгөө Таны өмнө даруу болгож, миний амжилт, аливаа онцгой сайн гэж хэлэгдэх юм бүхэн зөвхөн Таны нигүүлсэл хийгээд сайхан сэтгэлээс гаралтай гэдгийг мэдээд, би өөрөөрөө сайрхаж байсандаа гэмшиж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon