Талархах Сэтгэл

Талархах Сэтгэл

Шаналагчдын өдрүүд (зовнил, айдас) Хэцүүгээр дүүрэн. Хөгжилтэй зүрхэнд найр наадам дүүрэн (нөхцөл байдлаас үл хамааран). — СУРГААЛТ ҮГС 15:15

“Муугаар төсөөлөх” бол ямар нэг муу зүйл тохиолдох юм шиг айдастай, мэдрэмжтэй байгааг хэлдэг. Би амьдралынхаа ихэнх хугацааг иймэрхүү мэдрэмжийг тээж, өнгөрүүлсэнээ олж харсан. Би муу зүйл бодож, муугаар төсөөлдөг байсан.

Танд ч бас иймэрхүү мэдрэмж байж болох юм. Таны нөхцөл байдал хэцүү байгаа нь таны бодол, харах хараа хордсоноос болж байгаа бөгөөд таныг сайн сайхан, баяр хөөртэй байгаа амьдралаа олж харах чадваргүй болгодог.

Сургаалт үгс 15:15 дээр иймэрхүү сэтгэл мэдрэмжээ хаяж байх хэрэгтэй гэж хэлсэн. Итгэл бол Бурхантай ойр байж, сайн зүйл болох болно гэсэн найдвараар дүүрэн, баяр хөөртэй сэтгэлийг хэлдэг. Хий дэмий утгагүй хүлээж байхаар Бурханд итгэлтэй байвал Тэр танд баяр хөөртэй байх хүчийг өгөх болно.

Таны баяр хөөр, амар тайван, зөвт байдал, хүч, Ариун сүнсний оршихуйгаар дамжуулан таны дотор байгаа юм. Санаа зоволт болон сэтгэл гутрал таны амьдралд байхыг бүү зөвшөөр. Бурханы тусламж, ивээл, хүч таны хийж байгаа бүх зүйлд байх болно гэдэгт найд.


Та зөв хандлагатай байснаар өдөр бүрийн хийх ажлаа баяр хөөртэй, эрч хүч дүүрэн хийх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon