Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны (эзэмдсэн) хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг (оюуны болон биеийн хүч) Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. — ЛУК 10:19
Олон итгэгчид “Би чадахгүй” гэсэн хандлагатай сул дорой өчүүхэн байдаг. Тэдэнд сүнсний хүч байдаггүй.
Та бид Бурханаас хүч өгөөч гэж гуйх хэрэггүй. Бид аль хэдийн өгөгдсөн хүчийг хүлээж аваад алхахад л болно. Бид өөрсдөдөө “хүчтэй байх” гэдгийг хүч чадал амтагдсан болгож өөрчилж, хөгжүүлэх боломж байгаа.
Бурхан бидэнд сүнсний тулаанд тулалдах хүчийг өгсөн байгаа. Сүнсний хүч итгэлээр дамжуулан ирдэг. Бид Бурханд итгээд явж байхад ямар ч нөхцөл байдал дунд дайснаа дарах болно гэсэн итгэлтэй байдаг.
Итгэлтэй байх хандлага нь бид Христ дотор байснаар гарах бөгөөд Түүний хүссэнээр ойр байх тусам Библи дээр хэлсэн шиг хүч биднээс гарах болно.
Та хүчтэй итгэгч баймаар байна уу? Амьдралынхаа ямар ч нөхцөл байдалд хүүхэд шиг энгийн итгэлээр хандвал Бурхан хамгийн сайн учраас Түүнд амьдралд тань зориулсан гайхалтай төлөвлөгөө байгаа. Тэр таны нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажилласаар байгаа.
Бидэнд Есүсийн нэрээр хүч болон эрх мэдэл байгаа. Түүний ялсан нэрээр хүчтэй алхаарай.