Таны амьдралын үр жимс

Таны амьдралын үр жимс

Сайн (эрүүл) мод (шимгүй) муу жимс эс гаргана, (гандсан) муу мод ч сайн жимс (сайхан) эс гаргана. — МАТАЙ 7:18

Үйлчлэлийнхээ эхний хэдэн жил би үр дүнтэй үйлчлэхийн тулд эрчтэй, хүчтэй байх бэлэг авьяасуудыг гуйж, Бурханд хандан залбирах цаг гаргадаг байсан. Би хэрэгцээтэй байгаа авьяас бэлэгт анхаарлаа хандуулснаас бус, Сүнсний үр жимсийг анзаараагүй байсан. Би бурханлаг зан чанар болон хүчтэй байхын төлөө илүү их анхаарч байсан.

Тэгтэл Бурхан нэг удаа “Жойсоо, чи залбирахад болон Сүнсний үр жимс гаргахад илүү их эрч хүч, цагаа зарцуулбал авах гээд байгаа бэлэг авьяасаа хоёуланг нь авсан гэсэн үг” гэж хэлж намайг гайхашруулсан.

Христэд итгэгч бид Бурхан гайхалтай сүнсний хүчээ өгөөсэй гэж залбирдаг, гэхдээ юуны түрүүнд Сүнсний үр жимс болох хайр, баяр баясал, амар тайван, тэвчээр, сайхан сэтгэл, өгөөмөр зан, итгэлтэй байдал, найрсаг зан, биеэ хянан захирах зэргийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Бид Бурхантай илүү ойртох тусам Сүнсний үр жимсүүдийг гаргах болно.

Бид өөрсдийн авьяас чадвараар биш, харин үр жимсээр танигдана. Хүмүүс Бурханы Ариун сүнсний үр жимсийг таны амьдралаас хараад, Бурхан таны зүрх сэтгэлд хийж байгаа ажлыг харах болно. Би таныг өнөөдөр Бурханаас Ариун сүнсний үр жимсийг өдөр тутмын амьдралдаа гаргадаг байхад туслаарай гэж гуйгаасай гэж хүсэж байна. Та үр жимсэнд анхаарлаа хандуулвал танд хүч ирэх болно.


Хүмүүс таны хэлж байгаа үгийг сонсохоос илүүтэй, танд байгаа зүйлийг харахыг хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon