Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын [та нарын зүрхэнд] дунд [та нарыг хүрээлээн] байна гэв. — Лук 17:21
Заримдаа бид юм өөрчлөгдөхийг хүсдэг хэрнээ байдлыг сайжруулахын тулд хэрэгцээтэй бүхнийг хийх дургүй байдаг.
Өөрийнхөө нөхцөл байдлын талаар үргэлж санаа зовдог байсан цаг үе миний амьдралд байв. Бурхан миний төлөө энэ байдлыг минь өөрчилж, бас намайг хүрээлж байгаа хүмүүсийг ч өөрчлөөсэй гэж хүсдэг байлаа. Харин өөрийнхөө гаднах амьдралд жинхэнэ өөрчлөлтийг хүсэж байгаа бол эхлээд дотоод амьдралаа өөрчлөх хэрэгтэйг Тэр надад харуулсан юм. Үүний тулд би Түүнтэй хамт үргэлжлүүлэн ажилласаар байх хэрэгтэй байв.
Матай 6:33-д эхлээд Бурханы хаанчлалыг эрэн хайж, зөвт шударгаар амьдар. Тэгвэл Тэр танд хэрэгцээтэй бүхнийг тань өгнө гэж хэлсэн.
Тэгвэл Бурханы хаанчлал гэж юу вэ? Библи хэлэхдээ Бурханы хаанчлал бидний дотор байна гэдэг. Хэрэв та Христийг хүлээж авсан бол Тэр таны дотор оршдог гэсэн үг. Улмаар Тэр сайн сүнслэг гэрт амьдрахыг хүсдэг. Ийм л учраас таны дотоод амьдрал Бурханд маш чухал байна.
Бид эхлээд Түүний Ариун Сүнсэнд биднийг дотроос маань захирахыг зөвшөөрч, Түүний хаанчлалыг хайх ёстой. Бидний дотор ажиллахыг Түүнд зөвшөөрөх үед аажимдаа ажлаа дотроо багтааж чадахаа больж, энэ нь гадагшаа хальж, биднийг хүрээлж байгаа ертөнцийг өөрчилнө!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, Таныг надаас Тэнгэрийн хаачлалыг зүрх сэтгэлдээ байгуулахад анхаарахыг хүсэх үед оронд гаднах зүйлсийг өөрчлөх гэж зүтгэхгүй байхад минь туслаач. Миний дотор ажиллаж, намайг өөрчлөөч хэмээн Таныг би сэтгэлдээ урьж байна.