Таны зарцуулвал тохиромжтой хамгийн зөв цаг

… бишрэлтэн бүр Таны олдох цагт Танд залбираг. Их ус үерлэхэд (мөр нь) тэд түүнд (сүнсэнд) мэдээж хүрэхгүй. — ДУУЛАЛ 32:6

Маш энгийн зүйл бол: Хэдийчинээ их цаг Бурханд зарцуулна, та Түүний хүчтэй илүү ихээр холбогдох болно. Давид Бурханы оршихуйд байснаар энэ нууц газар биднийг хамгаалдаг гэж хэлсэн. (Дуулал 91:1) Бид Бурханы оршихуйд цагийг өнгөрөөж залбирч, Бурханы үгийг судлах нь нууц газар байна гэсэн үг юм. Нууц газар бол амар тайван, сайн байх гайхалтай газар юм.

Итгэгч бидэнд Бурханы агуу оршихуйд байх боломж олдсон гэж бодохоор үнэхээр хүчирхэг байгаа биз. Иймэрхүү бодолтой байхад бид яагаад Бурхантай цагийг өнгөрөөхийг хүсэхгүй байна гэж, тийм үү? Есүс хүртэл өглөө эрт босоод Бурхантай цагийг өнгөрөөж байсан. Тэр Бурханы оршихуйд байж, өдрийг эхлүүлэх нь чухал гэдгийг мэдэж байсан. Бид Бурхантай хамт байснаар мэргэн ухаан болон хүчинд улам ойр очих болно!

Тэгэхээр Бурхантай хамт цагийг өнгөрөөх нь таны хийж болох хамгийн гайхалтай зориулалт юм. Үүнд хууль шиг хандах хэрэггүй, зүгээр л энгийнээр хүлээж ав. Бурхантай юуны ч талаар зүрх сэтгэлдээ байгаа бүх зүйлээ ярьж болно. Тэр тантай хамаатай бүх зүйлийг л сонирхдог. Заримдаа та магтаалын дуу сонсмоор байж болно эсвэл чимээгүй баймаар байж болно. Бурхантай хамт байх цаг гарга, Ариун сүнс таныг Бурхантай илүү ойр болгохын тулд гайхалтай аялал танд зориулж бэлдсэн байгаа.


Бурханы оршихуйд Түүнтэй хамт байх нууц газрыг гаргаснаар таныг зөвхөн Түүгээр бүх зүйлийг хийлгэх хэрэгтэй гэдгийг ойлгож, өөрчлөгдөх боломж гарна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon