Таны зүрхний цохилт мэт амин чухал

Таны зүрхний цохилт мэт амин чухал

Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. — Ром 8:5

Итгэгч хүний хувьд бидэнд зөв бодол санаа маш чухал. Бид үүнгүйгээр амьдарч чадахгүй. Бидний зүрхний цохилт адил энэ нь бидэнд амин чухал. Учир нь бидний амьдралдаа шийдвэрлэх шаардлагатай болдог асуудлын ихэнх нь үнэнд бус, харин бидний буруу бодол санаанд үндэслэсэн байдаг.

Зөв зохистой бодол санаа бол үг ба залбирлаар дамжуулан Бурхантай тогтмол харилцдаг хувийн харилцааны үр дүн юм. Бидний бодол санаа үр жимс ургуулдаг тул бодол сэтгэлгээ маань эмх цэгцтэй болохоос нааш амьдрал маань цэгцрэхгүй. Сайн зүйл бодох үед амьдрал маань сайн үр жимс ургуулна. Харин муу бодол санаатай байх үед амьдрал маань муу үр жимс ургуулна.

Бурханд үйлчилж, Түүний үгийг судлах тусам оюун санаандаа юу болж байгааг ухаарах нь хичнээн чухал болохыг би ухаарсан. Бодол санаа нь хаана байна, хүн бодол санаагаа л дагаж явна. Бодол санаагаа үргэлжлүүлэн ажиглан цэгнэж байх нь оюун санаагаа Бурханы үгтэй нийцүүлэн, дайсны эсрэг тулалдахад ялах чадвартай болгоно.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, зөв бодол санаа амин чухал гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Зөв сайн зүйлсийг бодож байхын тулд Таны үгийг байнга судалж, Таныг эрэлхийлсээр байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon