Үүнчлэн сайн мод бүр (ая) сайн жимс гаргадаг (таашаалтай) бол муу мод (хорхойтсон, хэрэггүй) муу жимс гаргадаг. — МАТАЙ 7:17
Бидний амьдралын үр жимс (зан чанар) ямар нэг зүйлээс болж гарч байгаа. Уурлаж байгаа хүн ямар нэг зүйлээс болоод л уурлаж байгаа. Түүний үйлдэл нь муу үндэснээс гарсан муу модны муу үр жимс юм. Бид гарч байгаа үр жимсээ харахаас илүүтэйгээр үндэсээ харах нь чухал юм.
Миний амьдралд маш олон муу үр жимс байсан. Би байнга л дарамттай, сөрөг бодолтой, өөрийгөө өрөвддөг, хурдан ууртай, талархах сэтгэлгүй нэгэн байсан. Би хахир, хатуу, шүүмжилдэг зантай, өс санадаг айдастай байсан.
Би энэ бүгдээ засахын тулд их ажилладаг байсан. Намайг муу зан чанараа засах гэж оролдох болгонд яг л шарилж шиг хоёр гурван өөр зан чанар гараад ирдэг байсан. Би үндэс нь үхэхгүй бол энэ асуудал арилахгүй гэдгийг нь мэддэггүй байсан.
Энэ байдлыг сонсоод танд бас шийдэж чадахгүй, адилхан асуудлууд байгаа бол түүнийгээ хайж олоод бүрмөсөн устгаж, цоо шинээр эхлээрэй. Асуудлаасаа зугтах хэрэггүй. Бурхан намайг өөрчилсөн бол таныг ч бас өөрчлөх болно.
Муудсан үр жимс муудсан үндэснээс гардаг бол сайн үр жимс нь сайн үндэснээс гардаг.