Тарих ба хураах нь

Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Галат 6:7

Бид юу тарьснаа л хураана гэж Бичээс бидэнд энгийн бөгөөд тодорхой хэлдэг. Шууд утгаараа энэ нь тариа тарих, хөдөө аж ахуйтай холбоотой. Мөн олон хүн үүнийг мөнгө өгөх ба өгөөмөр байхтай холбоотой гэдгийг мэддэг. Гэхдээ энэ зарчим бидний бусдад хандах хандлага, арга замтай бас холбоотой гэдгийг та мэдэж байсан уу?

Бидний үг болон хандлага маань бид нөхцөл байдал болон харилцаанаасаа ямар үр жимс хүртэхийг тодорхойлдог бидний өдөр тутам тарьдаг «үр» юм.

Хувиа хичээсэн бодолтой байж, үнэнч найзуудыгаа чухал ач холбогдолгүй мэт үзэж, гэр бүлдээ хэрүүл зөрчлийн үгсийг тарьж, дарга, пастор, ахлагч зэрэг хүмүүсийн тухай сөрөг юм бодох гэх мэтээр диавол биднийг үргэлжийн завгүй байлгах дуртай. Тэр бидний нөхцөл байдал, харилцаа тус бүрт муу үр тарихыг хүсдэг.

Маш олон хүн энэ байдлаар биеэ авч явж, хүмүүст ханддаг хэрнээ дараа нь хүмүүс яагаад тэдэнд дургүй эсвэл яагаад хүссэнээр нь тэдэнд ханддаггүйд нь гайхдаг. Хариу нь маш энгийн. Тэд тарьсанаа л хурааж авсан!

Танаас нэг зүйл асууя. Өнөөдөр та юу тарьж байна даа? Бурханы нигүүлслээр нөхцөл байдал, харилцаа тус бүрт хайр, уучлал, энэрэнгүй сэтгэл, тэвчээрийг тариарай. Бурханы танаас хүссэний дагуу хүмүүст хандахад та урам зориг, бурханлаг харилцаа болон сэтгэл хангалуун үр дүнгээр дүүрэн амьдралыг хурааж авна гэдгийг ойлгох болно.

Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, би сайн зүйлсийг тарьж, сайныг хурааж авахыг хүсэж байна. Зөвхөн өөрийгөө бодож бусдад үйлдэхийн оронд аливаа харилцаанд энэрэл ба хайрыг тарихад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon