
Сүнс дотор цаг үргэлж (бүх мөчид, бүх цагт) аливаа (хандлага) залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. (Бурханы итгэмжит хүмүүс). — ЕФЕС 6:18
Ихэнх итгэгчид Кинг Жэймс орчуулгын 1 Тэсалоник 5:17 дээр байдаг “Тасралтгүй залбир” гэдэг үгийг мэдэх байх аа.
Би эхлээд Бурхан минь би яаж зогсолтгүй залбирах болж байна вэ? гэж гайхдаг байсан. Надад бол “зогсолтгүй” гэдэг нь хэзээ ч зогсож болохгүй гэж ойлгогдож байсан. Ийм зүйл яаж байж болох юм бэ гэж би бодож байлаа.
Харин одоо бол Паулын хэлсэн үгийг арай өөрөөр ойлгодог болсон. Тэр залбирал бол амьсгалж байгаа мэт байнга хийх зүйл гэдгийг хэлсэн. Бидний махан бие амьсгалах хэрэгтэй байдаг. Түүн шиг сүнсний амьдрал бол үргэлжлүүлэн залбирснаар тэтгэгдэж байдаг.
Гэтэл бидний асуудал бол бид шашинлаг хууль дагадагаасаа болоод буруу ойлгож, залбиралын цаг гарган тэмдэглэгээ хийгээд явдаг. Бид залбирлыг хэтэрхий “шашинлаг” болгосноор бусад хүмүүс тэгдэг гээд тусгай цаг товлон гаргаад өөрсдийгөө шийтгэдэг. Гэтэл залбирал бол заавал цаг, газар, товлохдоо биш харин өдрийн турш залбирдаг байх нь чухал юм.
Бүх цагт, бүх газарт итгэлтэйгээр залбир.
Ариун сүнс тогтмол залбирлын амьдралтай байхад бидэнд тусалж удирдана.