Тахил өргөТахил өргө

Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. – Еврей 13:15

Өнөөдрийн эшлэлд дурдсан “магтаалын тахил”-ыг орчуулахдаа, бид Түүнийг магтмааргүй санагдах үедээ, Бурханыг магтах явдал нь нэгэн төрлийн тахил гарцаагүй мөн бөгөөд үүнээс өөр утга байхгүй гэж бид ихэнхдээ ойлгодог. Харин яг үнэндээ Еврей номыг бичсэн хүн үүнийг хүмүүсийн гэм нүглийн төлөө амьтдын цусыг урсгаж өргөл өргөхийг шаарддаг Хуучин Гэрээний тахилын системийн талаар дурдсан гэдэгт би итгэдэг.

Гэвч бид Шинэ Гэрээний цаг үед амьдардаг, бид хонь, ямаа, бухнуудыг тахилын ширээн дээр аваачих шаардлагагүй болсон билээ. Тахил, өргөлийн оронд Бурхан өнөөдөр бидний амнаас гарах зөв үгнүүдийг сонсохыг хүсдэг. Хуучин Гэрээний үед тахил өргөж буй утаа, үнэр нь Түүний хаан ширээний өмнө уугьдаг байсан шиг, бидний зүрх сэтгэлээс гарах магтаал нь өнөөдөр Түүний өмнө тахил мэт очдог. Еврей 13:15-д Эзэн яг үнэндээ “Миний хүсэж буй тахил бол Намайг танин мэдэж, талархах та нарын уруулын үр жимс юм” гэж хэлсэн байдаг.

Бид энэхүү эшлэлийг өөрсдийн өдөр бүрийн амьдралд тохиолдож буй боломж бүртээ Бурханыг магтан ярьж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидний төлөө хийсэн Түүний бүх агуу зүйлүүдийн талаар бид хүмүүст хэлж, Түүнд талархаж, хайртайгаа хэлэх хэрэгтэй. Бид өөрсдийн зүрх сэтгэл, амаараа үргэлжлүүлэн “Эзэн, би Танд хайртай. Миний амьдралд хийсэн бүх л зүйлийн чинь төлөө маш их баярлалаа. Эзэн, өнөөдөр миний сэтгэлийг шаналгаж байгаа зүйлийг Та зохицуулж, сайн тал руу эргүүлэх учраас би Таныг магтаж байна” гэж хэлэх хэрэгтэй. Бид Бурханыг “байнга, цаг үргэлж” танин мэдэж, магтдаг хүмүүс байж, магтаалын тахилыг Түүнд үргэлжлүүлэн өргөх хэрэгтэй.


Өнөөдөр танд хэлж буй бурханы үг: Өнөөдөр та байгаа бүхий л боломжоороо Бурханыг магт.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon