
Би чамтай хамт, (айх зүйл юу ч үгүй) чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ, Чамд үнэхээр тусална, Зөвтийн (ялгуулсан) баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ. — ИСАИА 41:10
Итгэгч бид бүгдийн авсан гайхалтай зүйл бол бид айдсаас чөлөөлөгдсөн. Таны өнгөрсөн амьдралд айдас байсан бол та өөрийгөө чөлөөлөөрэй. Бурханы тусламжтайгаар бид айдсаа ялж, бидний амьдралд төлөвлөсөн Бурханы гайхалтай, элбэг, хангалуун амьдралаар амьдрах болно.
Бид айж байсан ч энэ мэдрэмжиндээ гүнзгий орж болохгүй. Бид Бурханы дуудсан дуудлагын дагуу урагшилсаар байх хэрэгтэй бөгөөд Бурхан бидэнтэй хамт байж, биднийг хамгаалж, бидний харж байгаа бүгдийг бас харах болно. Тэр тулааны үед бидний өмнөөс тулалдан тусалж, Түүнийг бид дуулгавартай дагаснаар ялалтанд хүрэх болно.
Айсан ч “Түүнтэй хамт бай” гэдэг үг Библи дээр олон байдаг. Бурхан биднийг айгаасай гэж хүсдэггүй. Учир нь айдас биднийг урагшилж, Түүний төлөвлөснийг хийхэд саад болдог. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг ивээхийг хүсдэг, харин айдас бол Бурханы хамгийн сайныг авах боломжоос биднийг холдуулдаг.
Христэд итгэгч бид айдсын эсрэг гаргах хандлага бол: “Айдас Бурханаас ирдэггүй, тиймээс би айдсаар амьдралаа удирдуулахгүй! Би айдастай нүүр тулах болно. Би айдаст бууж өгөхгүй. Би айж байгаа үедээ урагшилсаар байх болно, учир нь Бурхан надтай хамт байгаа юм.”
Есүс бол Ангижруулагч юм. Бид Түүнтэй ойртох тусам Тэр биднийг айдсаас ангижруулах болно.