Та Бол Хайрлагдсан

Та Бол Хайрлагдсан

Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж (ойлгож, мэдэж байна гэдэг нь амьралдаа үзсэн баттай харсан гэсэн үг) итгэдэг (Итгэлээ тавьж, хамааралтай байх). Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. — 1 ИОХАН 4:16

Бид хайрлагдахын тулд Бурханаар бүтээгдсэн. Хайрлаж, хайрлуулах нь амьдралыг үнэ цэнэтэй, утга учиртай, зорилготой болгодог. Харин бид гэм нүгэл болон үл уучлалыг, өнгөрсөн амьдралаа хүлээн зөвшөөрснөөр хайраар дутсан, баяр хөөргүй амьдралтай болдог.

Олон хүн эрүүл биш, тогтворгүй харилцаатай байдаг шалтгаан нь тэд хайрыг яаж хүлээж авахаа мэддэггүй эсвэл бусдаас зөвхөн Бурханы л өгч чадах хайрыг хүсдэгт байгаа юм. Тэгээд үр дүн, сэтгэл гутрал нь гэрлэлт болон найз нөхөрлөлийг нь сүйтгэдэг.

Библид Бурхан бидэнд төгс бөгөөд хувирашгүй хайртай гэж хэлдэг. Түүний төгс хайр нь бид бүгд төгс байсан учраас биш юм. Харин Тэр хүссэн учраас биднийг хайрласан. Бурхан бол хайр юм. (1 Иохан 4:8) Хайр бол Тэр юм. Бурхан үргэлж хайрладаг бөгөөд таны хийх зүйл бол Түүний хайр бидний амьдралыг утга учиртай, зорилготой болгох болно гэдэгт итгэж энэ хайрыг нь хүлээж авахад л болно.

Бурханы төгс хайр таны амьдралыг, Түүнтэй хамт байх алхам бүрийг тань өөрчлөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon