Та Бурханд давуулж өгч чадахгүй

Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх [бэлэг] болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр [бусдад хүртээдэг ач тусынхаа хэмжээгээр] та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Лук 6:38

Зарим хүн мөнгө юм уу, дэлхийн худалдаа арилжааны системийг Бурханаас дээгүүр тавьдаг. Гэвч Библи Илчлэлт 18 бүлэгт хэрэв бид итгэл найдвараа мөнгөнд тавибал энэ нь талаар болно гэсэн. Мөнгийг зохицуулах арга нь хялбар. Бурханд илүү ихийг өгөхийг оролд. (Үнэндээ та, Бурханд хэзээ ч давуулж өгч чадахгүй байх л даа. Гэхдээ та нэг оролдоод үзвэл, үр дүн нь гайхалтай байх болно).

Бид үнэгүй өгөх, өөрийнхөө санхүүгээр Түүнд илүү дуулгавартай байх тусам Тэр биднийг улам их ерөөдөг. Бид бусад хүний төлөө илүү ихийг хийж, туслах тусам өөрийгөө илүү баяр хөөртэй, өмнөхөөсөө илүү их сэтгэл хангалуун болсноо олж мэднэ.

Нийгэм бидэнд бүхнийг ертөнцийн тогтолцоонд зориулж, илүү их мөнгөтэй болохын тулд бүхий л цагаараа ажилла гэж хэлдэг. Хэрэв бид ингэвэл хэзээ ч жинхнээсээ чухал үнэ цэнэтэй зүйлийг олж авч чадахгүй, ялангуяа баяр хөөрийг. Мөн бид Бурханы арга замаар хэрэглэдэггүй учраас олсон мөнгөндөө сэтгэл хангалуун байж чаддаггүй.

Ертөнцийн ойлголтоор утгагүй байж болох ч Бурхан таныг зүгээр мөнгө олоод, хурааж хадгалаад байгаасай гэж хүсдэггүй. Бурхан бидэнд мөнгөө бусдад өгснөөр эцэст нь илүү ихийг хураах болно гэж хэлдэг. Таныг өнөөдөр өгөөмөр зангаа өсгөхийг уриалж байна. Надад итгээрэй – та Бурханд хэзээ ч давуулан өгч чадахгүй.

Залбирлын эхлэл

Бурхан минь, миний санхүүд зориулсан Таны төлөвлөгөө ертөнцийнхөөс өөр гэдгийг би мэдлээ. Гэсэн ч би Таны хэлсэн арга замаар өгвөл Та Өөрөө надад санаа тавина гэдгийг би бас ойлголоо. Миний мөнгө Таных бөгөөд би үүнийг Танд нийцүүлж хэрэглэх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon